ПАРИС: ДОТООД ШАТАЛТАД ХӨДӨЛГҮҮРИЙГ 2030 ОНООС БҮР МӨСӨН ХОРИГЛОНО

Парис хот эрүүл хот болох зорилготойгоор бүх төрлийн дотоод шаталтад хөдөлгүүртэй автомашиныг 10-аад жилийн дараагаас бүрэн хориглох гэж байна.

Хамгийн том хот болгонд тээврийн хэрэгслийн зовлон байнга л дагалддаг. Одоогийн байдлаар тус хотод дизель хөдөлгүүрийн дуу чимээг хязгаарлаж байгаа бол ирээдүйд бүх бензин, дизелийн хэрэглээг хасаж зөвхөн цахилгаан машиныг л гудамжаар явуулах бодлого баримталж байна.

Хэдийгээр үйлдвэрлэгчдийн зүгээс катализаторын шүүх чадварыг сайжруулах, дизель утааны тортгийг багасгах технологийн шинэчлэлтийг хийж байгаа ч энэ нь бүрэн санаанд нийцэх байгаа нь нөлөөлж байгаа.

Улмаар 2040 оноос бензин гэлтгүй хосолмол хөдөлгүүртэй хайбрид машинуудыг ч бүрэн хориглох гэнэ.