100 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ PARTISAN ONE ЖИЙП

Царай муутай ч маш үнэтэй, гэхдээ цэргийн зориулалттай энэ оффроадэр нь засварын зардал багатай, 100 жилийн баталгаатай гэдгээр онцлог.

Анх харахад томсгосон хүүхдийн тоглоом шиг санагдана. Partisan Motors нэртэй тус Германы компани хэт энгийн, засварлахад хялбархан, урт удаан наслах боломжтой гэсэн алсын харааныхаа дагуу Partisan ONE загварыг зохион бүтээсэн байна.

Нийт урт нь 4.72 м бөгөөд 4 дугуйн хөтлөгч систем, кузов нь зэвэрдэггүй, нэмэлтээр хуяглах боломжтойгоор онцлог.

Хөдөлгүүрийн хувьд Fiat-ийн 2.8 литрийн дизель хөдөлгүүртэй ба €49,500 үнэ эхэлнэ. Цаашлаад тус загварын 6х6 болон 8х8 хувилбаруудыг ч танилцуулах гэнэ.