БӨГЛӨРСӨН ШИЛ ШҮРШИГЧИЙГ ЦЭВЭРЛЭХ АРГА №347

Шүршигч бөглөрвөл маш төвөгтэй байдаг. Цацаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Ихэвчлэн капот дээрх шүршигч хар толгойд вакс эсвэл өнгөлөгч ороод хатчихсан байдаг. Үүнээс болж шингэн цацагдахгүй төвөг уддаг. Хэрвээ тэр хар толгойг нь цэвэрлээд болохгүй бол доорх аргуудаар цэвэрлэж болно.

АРГА 1
Шүршигч бөглөрөөгүй бол

1.Ус шүршигчийн моторыг чагнах хэрэгтэй. Шүрших толгойг цэвэрлэж үзэхээс өмнө капотоо нээгээд шүршигч мотор ажиллаж байгаа эсэхийг ус шүрших рычакаа татаж шалгана. Шүршигч бөглөрсөн ч гэсэн мотор ажиллаж байх учиртай.

  • Хэрвээ мотор ажиллах нь сонсогдохгүй бол шатсан байх магадлалтай.

2. Шүршигч бөглөрсөн эсэх. Капот дээрх шүршигчийг ямар нэгэн зүйлс бөглөсөн эсэхийг шалгана. Ихэвчлэн вакс, өнгөлөгч хатаад бөглөсөн байдаг. Энэ үед арчиж арилгах хэрэгтэй.

3. Гүн бөглөрсөн. Гадна бохирдлыг авсан ч шүршихгүй бол дотроо бөглөрсөн байх магадлалтай. Тиймээс зүү ашиглан нүхийг онгойлгоно. Ямар нэгэн хог байвал гаргаж хаяна.

  • Зүүг хүчтэй сүвлэж болохгүй

4. Цахилгааны утас ашиглах. Зүүгээр сэтлэх ажиллагаа амжилт олоогүй бол дараагийн алхам шилжинэ. Цахилгааны нарийн утсыг шалбалж эсвэл гитарын утсаар тэсэлгээ хийж болно.

АРГА 2
Уусгах эсвэл солих

1. Шүршигчийн угнаас гуурсыг салгана авна. Хэрвээ хэт чанга байвал отверткаар хөшиж салгаж авна.

2. Бахь ашиглан салгаж авах. Суурь нь Пластик түгжээтэй учир бага зэргийн эвээр салгаж авна. Комоор нь солих гэж байгаа бол эвдээд ч болов уу авчиж болно. Харин цэвэрлэх бол арай болгоомжтой байсан нь дээр.

3. Одоо толгойн хэсгийг капот дээрээсээ салгана. Мөн л тухайн нөхцөл байдлаас хамаарч болгоомжтой салгах хэрэгтэй. Кузовын будгаа гэмтээхээс сэргийлээрэй.

4. Цууны хүчилд дэвтээх. Угаах үедээ шүршигчийн бохирдлуудыг цэвэрлэнэ. Үүний дараа хэсэг дэвтээснээр доторх бохирдлуудыг уусгах болно. Хэрвээ болсон гэж үзвэл үлээгээд шалгаж болно. Бөглөрсөн хэвээр байвал шинээр солино.

5. Шинийг суурилуулах. Яаж салгасан тэр аргаараа буцааж шинээ суурилуулна. Гуурс, түгжээ гэх мэт бүгд зөв суурилагдсан эсэхийг шалгаад ажиллуулж үзнэ.

АРГА 3
Шугамд гэмтэл гарсан бол

1. Хадгалах сав болон шугамыг шалгах. Хэрвээ шүршигчээр ус цацагдахгүй бол шугамыг давхар шалгах хэрэгтэй. Голдоо бөглөрсөн бол гацна.

  • Аль нэг хэсгээрээ гэмтсэн бол шингэнээ алдсан байх болно.

2. Бөглөрсөн гуурсыг компрессороор үлээлгэх. Гуурсанд гэмтэл гараагүй бол дотор нь юм тээгэлсэн байх магадлалтай. Тиймээс салгаж аваад хүчээр үлээлгэж үзэхэд тээгэлсэн зүйл гарна.

  • Агаар дамжихгүй бол солих шаардлагатай.
  • Агаар хэвийн гарвал буцаж угсарна.

3. Гэмтсэн гуурсыг солих. Гуурс доторх зүйлийг гаргах боломжгүй байвал солих шаардлагатай. Шинийг захиалж эсвэл задаргааны сэлбэгээс хайж болох юм. Олдохгүй бол ижил диаметртэй дуслын гуурс ч юм уу орлуулж болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.