1:4 BUGATTI CHIRON-ИЙН ХӨДӨЛГҮҮР

Дээд зэрэглэлийн модель машин үйлдвэрлэгч Amalgam брэнд Бугатти Шийроны 8.0 литрийн 1500 м.хүчтэй моторын модель хувилбарыг танилцууллаа.

Яг таны зураг дээр харж байгаа шиг хийцтэй. Магадгүй үүнээс нарийн хийцийг гаргах боломжгүй ч байж болох юм. Үйлдвэрлэгч Amalgam-ийн мэдээлснээр тус компани 15 жилийн хугацаандаа анх удаагаа модель хөдөлгүүрийг хийж байгаа нь энэ гэсэн бөгөөд яг л бодит мэт хийж чадсан, гэхдээ асдаггүй гэдгээр онцлог аж.

Хийцийн хувьд төмөр болон хайлшаар хийсэн. Нийт урт нь 45 см, өндөр нь 22 см. Бүх эд ангиудыг яг л жинхэнэ мэт хийхийг зорьсон. Бүр агаарын сорох хоолой дээр нь хүртэл БАР код бий. Цаашлаад 4 ш турбо, хурдны хайрцаг зэрэг нь Бугаттигийн хэмжээс загвартай яг цав нийцсэн.

Нэг загварыг гаргахад 220 цагийн хөдөлмөр орох ба хөгжүүлэлтийг хийхэд 2500 цагийг зарцуулсан байна. Тийм ч учраас үнэ нь хямд биш. $9365 доллар танд байвал энэ таных.