МАШИНАА ГАРААШИД БАЙРШУУЛАХЫН 10 ДАВУУ ТАЛ

Гараашид дан ганц машиныг байршуулдаггүй. Түүнийг олон хэлбэрээр ашиглаж болдог. Жишээ нь склад, бараа бүтээгдэхүүн хадгалах, жижигхэн сервис хийх орчныг ч бүрдүүлж болдог. Гэхдээ хамгийн чухал үүрэг нь бол машин хадгалах. Энэ удаагийн дугаарт гараашид хадгалахын 10 давуу талыг онцоллоо.

1. Гадны нөлөөллөөс хамгаална - бороо, шороо, салхи, цас

Цаг агаарын хүчин нөлөөлөл машиныг кузовыг хамгийн түрүүнд гэмтээх гол хүчин зүйл болдог. Шороотой кузов кузовын өнгийг гандуу болгодгийг санаарай.

2. Бусад машинд шүргүүлэхээс хамгаална

Гадаа тавьчхаар эзэн холбогдогчгүй шүргэх, шил цуулах ямар нэгэн юм машинд болчихсон байдаг нь хамгийн аймар.

3. Нарны шууд тусгал болон огцом температурын өөрчлөлтөөс хол

Нарны хэт ягаан туяа гэж байдаг. Түүнийг хэрхэн салон болон кузовт нөлөөлөхийг жолооч бид төдийлөн анхаардаггүй. Үүнээс болж жишээ нь салон халцрах, цуурах, хуурах, өнгөө алдаж болдог. Мөн хэт халуун эсвэл хэт хүйтэн орчны нөлөөлөл ч эх үүсвэр нь болж байдаг.

4. Гадны нөлөөллөөс хамгаална

Гараашид байгаа цагт цай, сүүний дээж, цонхоор шидсэн эд зүйлс гэх мэт хүчин зүйлсээс бүрэн хамгаалагддаг.

5. Зэрлэгүүд болон хулгайчаас хамгаална

Машин авна гэдэг томоохон хөрөнгө оруулалт танаас шаардсан нь тодорхой. Тиймээс ч үнэ цэнэ өндөр байдаг. Гадаа тавьчхаар урт гартнууд шил хагалаад хулгай хийх, хажуу байрны пааб-д орсон зэрлэг залуус толь хага өшиглөх нь энүүхэнд. Харин гарааш эдгээр зүйлсээс хамгаална.

6. Даатгалын хохиролгүй

Гараашид байгаа машинд даатгалаас илүү уян хатан нөхцөлийг гадаадад санал болгодог. Жолоочийн хариуцлагын даатгал биш тээврийн хэрэгслийн даатгалын тухай ярьж байгааг санаарай.

7. Машин үргэлж гялтганасан хэвээрээ

Итгэсэн ч болно, үгүй ч байж болно. Машинаа гараашид байршуулдаг бол сүүлд нь зарахад ч давуу тал болдог. Өвөл зунгүй гараашид байдаг машин гэхээр арай өөр сонсогдож байгаа биз дээ? Иймээс ч машины тухайн үеийн байдал гадаа тавьдгаас арай л илүү байж болно.

8. Хөдөлгүүрийн тослогоо хэвийн

Гараашид нэгэн хэвийн дулаан байдаг. Энэ нь шингэн болон тосыг хэвийн нөхцөлд байлгах боломжийг олгодог. Ингэснээр хөдөлгүүр асахдаа ч ажиллахдаа ч үргэлж хэвийн бүтээмжийг гаргана гэсэн үг. Нэг үгээр хэлбэл тайван орчинд өсөж байгаа хүүхэд шиг ч юм уу...

9. Хөргөх шингэн бүлээн, халуун болон А/С ажиллагаа хурдан

Жигд хэмтэй орчинд байсан машины паар маш хурдан халуун эсвэл хүйтнээр үлээх боломжтой байдаг. Зуны халуунд шууд л хүйтнээр, өвлийн хүйтэнд тун удахгүй халуунаар үлээх нь гоё биш гэж үү?

10. Үргэлж тод харагдана

Шилэн дээр нойтон цас буухаар яадаг билээ? өглөө нь цэвэрлэх шаардлага тулгардаг. Бас цасыг унагах, цонхыг цэвэрлэх, цанталтыг нь арилахыг хүлээх гээд л хүйтэн өдрийн бэрхшээл дуусашгүй.

Хэрвээ та гарааштай бол энэ зүйлс танд тохиолдохгүй. Энэ нь нөгөө талаар угаах, цэвэрлэх зардлыг ч давхар хэмнэж байдаг. Үргэлж угаалгаад байхгүй эсрэгээрээ бас үргэлж заваан яваад байхгүй. Сайн чанартай Meguiar's ч юм уу SOFT99 бүтээгдэхүүн ашигласан байхад нэг хэсэгтээ л санаа зоволтгүй кузовыг хамгаалчихна.