FORD RAPTOR-ИЙН ӨРСӨЛДӨГЧИЙГ TOYOTA HILUX БҮТЭЭНЭ

Бидний сайн мэдэх hilux загварыг дэлхийн өнцөг булан бүрийн оффроад сонирхогчид хүндэлдэг. Сүүлийн хэдэн жилд АНУ-ын зах зээлд төрөлх Фордтой хүчтэй өрсөлдөж байгаа нь цаашид улам сонирхолтой зүйлс болохыг харуулж байгаа гэж хэлж болно. Саяхан Австралийн зах зээлд Форд компани Ranger загварын Raptor хувилбарыг ирэх жил танилцуулахаа мэдэгдсэн. Тус загвар нь 2.0 литрийн хос турбо хөдөлгүүртэй 200 морины чадалтай юм.

Харин Тоёотад үүнтэй зэрэгцэх хувилбар байсангүй. Тэгвэл TRD хувилбарын доор 1 үе хоосон орон зайг нөхөх хувилбарыг гаргахаар ярилцаж эхэлсэн гэж Тоёотагийн зүгээс хэлсэн байна. Ингэснээр Австралийн зах зээлд номер 1 тоглогч орон зайгаа үргэлжлүүлэн хадгалах, улмаар Toyota Gazoo Racing брэндийн хүчийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.