ХУУЧИН МАШИНЫ СУРТАЛЧИЛГААНЫ ИТГЭМЭЭРГҮЙ ҮР ДҮН

Хуучин машинаа борлуулах техникийг маш сайн хийснээр үнээ хэд дахин нугалж зарсан байна. Найз охиныхоо 1996 оны Хонда Аккорд загварын машины сурталчилгааг маш өвөрмөцөөр хийснээр олон хүний сонирхлыг татсан байна.

Калифорнийн эрэг дагуух замаар муураа суулгаад кофе уух энэхүү бичлэгийг YouTube-д 3.1 сая үзэж ээ. Харин 141.095 майл гүйлттэй уг машиныг $100,100 доллароор хэн нэг нь авсан байх юм.