$1.7 САЯЫН ҮНЭТЭЙ ЗӨӨВРИЙН ГЭР

Volkner Mobil компани люкс ангиллын $1.7 сая долларын гэр автобусаа танилцууллаа. Доторх нь яг л 5 одтой зочид буудал шиг төдийгүй автобусны зоорийн давхарт нь спорт машинаа багтаагаад аваад явах боломжтой.

Дан том ортой, бүрэн хэмжээний гал тогоо, усны өрөө, лоунжын хэсэгтэй. Гараашны хувьд цахилгаан гидр лифттэй учраас спорт машиныг тань өргөж буулгаад аваад явчихна. Тийм ч өндөр машин багтахгүй тул намхан спорт тэрэгнүүд түүний доор орох нь зургаас харагдаж байна.

Volkner Mobil Performance S бол хамгийн сүүлийн үеийн зэрэглэлтэй авто гэр юм

Доторх нь яг л 5 одтой зочид буудлыг санагдуулна

Бүрэн тоноглогдсон гал тогооны өрөө

Тухлаг өргөн ор

Халаалттай усны өрөө

Феррари, Мерседесийг тань зөөж чадах хэвлийн гарааштай