ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Маргааш буюу 11 дүгээр сарын 8-нд Баруун аймгуудын нутгаар, Төвийн нутгийн баруун хэсгээр, 9-нд Төв болон, Говь, Зүүн аймгуудыг нутгаар цасан шуурга шуурна.

Иймээс үзэгдэх орчин муудаж, зам даваанд халтираа гулгаа үүсэх, уул даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй тул ард иргэдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.

2017 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 8, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,11-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

9-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.