HONDA FIT

GD1/2/3/4 (2001-2007 он)

Гоёмсог авсаархан загвартай Honda Fit нь 2001 оны 6 сард Honda Logo-ийн дараагийн загвар болон гарч ирсэн. Нийт урт нь 3830 мм ба, өргөн нь 1675 мм, тэнхлэг хоорондын зай нь 2450 мм байдаг. 86 морины хүчин чадалтай 1.3 литрийн багтаамж бүхий шатахуун бага зарцуулдаг i-DSI хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүртээ тохируулан CVT хурдны хайрцаг тавьсан. Бензиний сав нь машины төв хэсэгт байрладаг болсноор ачаа ачих боломж улам нэмэгдсэн. Америк болон Хятадад Японтой адилхан FIT нэртэйгээр худалдаалагддаг боловч европ, зүүн өмнөд ази, осеан, африк  зэрэгт хонда Jazz нэртэйгээр худалдаалагддаг. 2001 онд "2001-2002 оны японы шилдэг машин"шагналаар шагнагдсан бөгөөд 2002 онд "RJC оны шилдэг машин" шагналаар мөн шагнагдсан.

  • 2002 оны байдлаар дэлхийд хамгийн их борлуулагдсан Toyota Corolla-ийн 33 жилийн амжилтыг Honda Fit эвдсэн ба 2007 оны 6 сарын сүүлийн байдлаар нийт 2.000.000 ширхэг зарагдсан амжилт тогтоожээ.
  • 2004 онд өмнөх загвар шинэчлэгдэн 1,5 литрийн багтаамжтай VTEC клапангийн системтэй, 110 морины хүчин чадалтай L15A загварын хөдөлгүүртэй автомат болон механик 5 араатай хурдны хайрцагтай болжээ.
  • Бразильд этанол болон бензиныг хэрэглэдэг хос хөдөлгүүртэй загвар ч худалдаалагдаж байсан.
  • 2006 оны шинэчлэлээр Honda Fit HDD буюу Internavi систем бүхий HDD navi edition загвар худалдаанд гарсан.
GE6/7/8/9 (2007 оноос)

2007 оны 10 сард өмнөх загварыг шинэчлэн сайжруулж гаргасан байна. Өмнөх загвартай адилхан L13A болон L15A хөдөлгүүртэй ба L13A загвар нь 100 морины хүчин чадалтай, L15A загвар нь 120 морины хүчин чадалтай. Урд дугуйгаараа хөтөлдөг загвар нь CVT хурдны хайрцагтай, 4 дугуйгаараа хөтөлдөг загвар нь автомат 5 араатай. 2007 оны 10 сард ″шилдэг загвар″ шагнал хүртсэн.

Мөн тухайн ондоо “Японы 2007-2008 оны шилдэг машин” шагнал хүртсэн ба 11 сарын сүүлээр дотооддоо зарагдсан тоо нь 1.000.000 ширхэгт хүрсэн. 2007, 2008 оны байдлаар японд хамгийн их зарагдсан машины жагсаалтанд тэргүүлсэн. 2007 онд 1.4 литрийн багтаамжтай автомат авцуулах холбоотой механик хурдны хайрцагтай загвар европт худалдаалагдаж эхэлсэн. 2009 оны 6 сараас Энэтхэг, 2009 оны 10 сараас Англи, Шведын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн. 2010 оны 10 сард Fit Hybrid худалдаанд гарч эхэлсэн ба энэ загвар нь 100км-т 3,3 литр шатахуун хэрэглэдэг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.