АВТОМАТ ЗОГСОЛТЫН СИСТЕМ ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЛАА

Youtube сайтад RoadCams гэж нэртэй суваг байдаг. Хүүхэд урдуур нь гүйхэд ачааны автомашин маш хурдан зогсож түүний амийг аварсан бичлэгийг маш олон сая хүн үзсэн. Тус машин нь Volvo бөгөөд жолоочийн хариу үйлдэл хийхээс өмнө зогсолтын систем ажилласан нь бичлэгээс харагдаж байна. Ийм богино зайд жолооч тийм хурдан үйлдэл хийж чадахгүй нь нэг талаас ойлгомжтой юм.

Volvo-ийн систем амьдрал дээр туршигдлаа +5 оноо

automatic emergency braking (AEB) буюу яаралтай үеийн автомат тоормосны систем гэж дуулж байсан уу? Энэ систем нь урд биет эсвэл автомашин мөргөх үеийн боломжийг тодорхойлж автоматаар тоормосолдог юм байна. Системийн зүгээс эхний ээлжид жолоочид анхааруулга өгөх бөгөөд, хэрвээ анхааруулгыг үл тоовол ослоос урьдчилан сэргийлж автомат зогсолт хийх үүрэгтэй.

Цаасан дээр бичихэд боломжтой санагдавч амьдрал дээр яадаг юм бол оо? Маш олон жолооч нар AEB системийг заримдаа худлаа ажилладаг, шаардлагагүй үед тоормос гишгэдэг гэж ярьдаг. Гэхдээ саяхан тохиолдсон хүүхдийн амийг аварч байгаа бичлэгийг үзвэл энэ систем хэчнээн их хэрэгцээтэйг ойлгох болно.

Харин доорх туршилтын бичлэгүүдээс Вольво компани хэрхэн туршиж байгаа талаар үзэж болно. Машинд камер, радар, компьютер, тоормосны системийн бүрдэл ажиллана. Тус технологи нь хөдөлж байгаа эсвэл хөдөлгөөнгүй байгаа урд саадыг илрүүлж машиныг тоормослуулах үүрэгтэй.

Туршилтын бичлэгийг үзвэл кабинд жолоочид хандаж анхааруулах гэрэл, сигнал дуугарна. Хэрвээ жолооч ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй бол яаралтай үеийн систем идэвхжиж ослоос сэргийлнэ. Ердөө л энэ. Дээр үеийн ч гэсэн туршилтын видеог нь сонирхож Вольвогийн технологийг биширье!