ШИНЭ WRANGLER 2018

Лос Анжелес авто шоуны танхимд 2018 оны шинэчлэгдсэн Wrangler жийпний танилцуулга боллоо. Нийт 3 төрлийн хөдөлгүүрийн сонголт, урт ба богино кузовтой ийнхүү танилцуулагдлаа.

JL хэмээх үе нь жийпийн хуучны сайхан төрхийг хэвээр нь хадгалж бага сага гоёл чимэглэл хийснээр дахин нүд хужирлах болж. Жишээ нь их гэрэл, хойд гэрэл, унадаг салхины шил, авагддаг хатуу дээвэр, зөөлөн дээврийн сонголт, салдаг хаалга гээд л жинхэнэ юм хөдөлгөхөөр машин болж чадсан гэнэ.

Хуучны Wrangler JK серээс илүү хөнгөн болоход нь хөнгөн цагаан хаалга, капот, крило, салхины шилний хүрээ тус болсон аж. Дээр ярьсан хөдөлгүүрийн сонголтод 3.6 литрийн V6, 2.0 литрийн турбо 4 цилиндрт хөдөлгүүр, 3.0 литрийн EcoDiesel V6 сонголт бий. Эдгээрийг 8 шатлалт автоматтай хослуулах бол 3.6 литрийн хүчирхэг загвартаа 6 шатлалт автомат эсвэл механик кропыг санал болгож байна.

Энэ том кузовт 2.0 литрийн хөдөлгүүр жулдахгүй юу гэж хэн бүхэн бодож магад. Гэхдээ Alfa Romeo Giulia гэх жижиг биетэй ч том зүрхтэй араатантай ижил хөдөлгүүр гэнэ. Ингэснээр 270 м.х болон 400 Нм эргүүлэх хүчийг гаргах юм байна. Юу вэ энэ чинь одоо? 4.0 литрийн V8 BMW M3-тай бараг ижилхэн эргүүлэх хүчтэй юм гээч???

Тус хөдөлгүүр нь бас майлд хайбрид шиг цахилгаан системтэй юм байна. Ингэснээр түр зогсох болон хурд багасах үед моторыг унтраадаг юм байна шүү. Харин 3.6 литрийн Pentastar мотор нь 295 м.хүч 352 Нм эргүүлэх хүчийг гаргадаг бол 3.0 литрийн EcoDiesel V6-аас 262 м.хүч 600 Нм эргүүлэх хүч гарна. Гэхдээ 2019 оноос л үүнийг авах боломжтой.

Хүчин чадлын үзүүлэлтийг үүгээр дуусгая. Харин богино кузовтой Wrangler нь Rock-Track 4x4 систем, Dana 44 брэндийн урд хойд тэнхлэгтэй, 17 инчийн обуд, 33 инчийн дугуй, Tru-Lok дифференциал цоожлогч за тэгээд л баахан юмтай. Яг авах гэж байгаа хүн байвал дилерээс сонирхвол дээр юм шиг байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.