ТАНИЛЦ: LAMBORGHINI URUS

Эрт урьдын цагт буюу 80-аад оны үед Ламборгини анхныхаа жийпийг LM002 нэрээр гаргаж байсан. Тус загвар нь V-12 хөдөлгүүртэй байсан тул тухайн үедээ нийтийн анхаарлыг маш ихээр татаж байсан, гэхдээ цөөн тоотой худалдаанд гарсан нь олон хүмүүсийн шүлсийг асгаруулаад өнгөрсөн байна.

Харин өнөөдөр том тоглогчид бүгд л жийпний зах зээлд хүч үзэх болсон, үүнд Бентли, Мерседес, Поорш, Мазерати, удахгүй Феррари, Астон Мартин, Роллс-Ройс танилцуулах гээд бэлтгээд байна.

Тэгвэл энэ олон жилийн дараа Ламборгини спорт жийпний титмийг булаах шинэхэн бүтээлээ танилцууллаа. Энэ бол компанийн хувьд 2 дахь жийп нь бөгөөд URUS нэртэй. Мотороос нь 640 морины хүч гарах бөгөөд элсэн зам, уралдааны зам, оффроад замд хангалттай хүч билээ.

Моторын хувьд Ламборгинигийн V8 хөдөлгүүрийн түүхэн дэх анхны турбо хөдөлгүүр юм байна. 4.0 литрийн хос турбо хөдөлгүүрийг толгой компани болох Вольксвагенийн өөр олон загварт ашигладаг аж.

Өөр нэг мэдээлэл бол түүний суурь нь Вольксвагенийн MLB платформыг ашигласан. ИНгэснээр Audi Q7, Porsche Cayenne, Bentley Bentayga нартай ижил суурьтай гэсэн үг юм байна. Харин урт өргөний хувьд бага зэргийн ялгаатай ажээ.

Үйлдвэрлэлтийг Италийн Sant'Agata Bolognese-д хийх бөгөөд $200,000 орчим доллараар 2018 оноос зах зээлд гаргана. Жилд 3,500 ширхгийг гаргах төлөвлөгөөтэй бөгөөд 2019 оноос хайбрид хувилбарыг нь санал болгоно. 3,500-аас цөөнгүй нь манайд орж ирэх байх гэж найдаж байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.