$1.5 САЯЫН ҮНЭТЭЙ ГЭР МЭТ АЯЛЛЫН МАШИН

Шинэ EarthRoamer XV-HD загвартай танилцаарай. Ихэнх хэрэглэгч нар маань үнийг нь лавладаг. Тэгвэл тус машин нь $1.5 сая доллар буюу 3.6 тэрбум төгрөгийн үнэтэй аж. Суурь загвар нь Ford F-750 гэх ажлын машин бөгөөд 6.7 литрийн V-8 турбо дизель хөдөлгүүртэй. Түүнийг 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослуулж 330 морины хүчийг дугуй руу дамжуулдаг.

Тулгуур эд ангийн хувьд Michelin XVL гэх 46 инчийн дугуй, FOX амортизатор, хийн пүрш, LED гэрэл, 13,000 кг-ийн гидравлик винч, 30 см газраас тэнхлэг хүртэлх зайтай.

XV-HD гэх энэхүү аварга том эдийн нийт урт 10.5 метр бөгөөд доторх нь люкс зэрэглэлийн тохижилттой. Түлшний бак нь 435 л багтаамжтай, 1 тонн цэвэр ус хадгалах танктай, дээвэр дээрээ нарны зайн хураагууртай бөгөөд 20,000 ватт лити-ион батэрэйд хураасан цэнэгээ хадгална.

Та хэрвээ түүнийг захиалах бол урьдчилгаа $375,000 долларыг байршуулж захиалгаа баталгаажуулах бөгөөд 2019 оны эхээр таны гарт хүргэх юм байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.