BMW M5 ЗАГВАР ГЮИННЕСИЙН 2 РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Дэлхийн хамгийн урт дрифтийн рекордыг БМВ М5 загвараар хийсэн. Гэхдээ шатахууны асуудлыг нь яаж зохицуулсан юм бол?

Өмнөх тасралтгүй хийсэн рекорд нь 133 км байсан бол энэ удаад 373 км замыг 8 цаг дрифтэлж рекорд тогтоолоо. Ингэснээр км-ээр, цагаар гэсэн 2 шинэ рекордыг Гюиннесийн номонд бичүүлэх эрхтэй болсон юм.

Рекорд

Үүнээс гадна авто сонирхогчдын дунд газар аваад байгаа асуудал нь түүний шатахууны асуудлыг хэрхэн зохицуулсан талаарх эргэлзээ юм. Анх зарим нь маш том бактай байсан гэж байсан боловч 68 литрийн бакийг л нэмэлтээр цэнэглэх боломжтой болгож, 2 машин дрифт хийж байх үедээ нэгийг нь шатахуунаар цэнэглэсэн шинэ зүйл юм.

Үүнийг өөр нэг кинон дээр хийж байсан ч дрифтэлж байхад л шатахуунаар цэнэглэх санаа хэний ч санаанд бууж ирэмгүй өвөрмөц байж чадлаа.

Цэнэглэх системийн өөрчлөлт