TT (TWIN TIP) ОЧЛУУР ГЭЖ ЮУ ВЭ?

TT (twin tip) очлуур

Эдгээр очлуур нь нарийн гол электрод ба сэртгэр тахир/хасах электрод бүхий 'twin tip'- тэйгээрээ онцлог юм. Энэ нь оч гаргах, дөл авалцах чадвараар илүү сайн, гүйцэтгэлийн өсөлтийг бүхэлд нь бага зардлаар өсгөснөөр ямар ч тохиолдолд хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангана.

Twin tip хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү очлуур нь таны автомашины асалтыг сайжруулах гол электрод нь нарийн, 1.5мм голчтой тахир электрод бүхий “twin tip” – загвартайгаараа ялгарна. Асалт хурдан болж та илүү ихийг хэмнэнэ.
Энэхүү очлуур нь таны автомашины асалтыг сайжруулах гол электрод нь нарийн, 1.5мм голчтой тахир электрод бүхий “twin tip” – загвартайгаараа ялгарна. Асалт хурдан болж та илүү ихийг хэмнэнэ.

Тwin tip-ийн давуу чанар

  • nickel TT – түлш хэмнэж, асалтын хурд нэмэгдэнэ.
  • Рlatinum TT – түлш хэмнэлт, асалтын хурд нэмэгдэж хөдөлгүүрийн хүчин чадлыг дээшлүүлнэ.  
  • Iridium TT – түлш хэмнэлт, асалтын хурд дээшлэх, ашиглалтын хугацаа уртсах.

TT

Илүү сайн никель очлуур хүсэгч хүн бүхэнд зориулав.

  1. Оч хаялт, дөл авалцах чадварыг нэмэгдүүлнэ.
    (1,5мм голчтой нарийн гол-электрод)
  2. Хос зүү бүтэцтэй (никель)
    Шинэ материалуудын онцлогийг хадгалсан никель хайлш ашигласан  

Шинэ никель хайлш нь хоёр талын электрод нарийн голчтой болсноор дөл авалцах чадвар нэмэгдэж, шаталт сайжрахад хүргэсэн. Оч хаялт сайжирснаар шатахууны зарцуулалт буурна. Шатахууны хэрэглээ багасч урт хугацаагаар унасан ч ижил хэмжээний шатахуун хэрэглэнэ. 

PLATINUM TT

Platinum ба TT технологийн дөл авалцах илүү чанар, шатахуун хэмнэлт

  1. DENSO –ийн өвөрмөц “Twin tip”  бүтэц
  2. 1.1мм голчтой platinum гол электрод
  3. 360 хэмийн лазер гагнуур

Denso-ийн хувьсал авчрагч, эдэлгээний өндөр чанартай Platinum болон Titanium - үнэт металийн хослол бүхий Twin-Tip загвар. Гол электродыг үзүүрийн хэмжээг нь 1.1мм хүртэл багасгах боломж олгох онцгой тэсвэртэй platinum хайлшаар хийсэн.

Энэ нь очлуурын эдэлгээг хангаж байдаг. Тахир электродын сайжруулсан Титан хайлш нь мөн эдэлгээг уртасгадаг бөгөөд үзүүрийн элэгдлийг багасгахад чухал болж шинэ төрлийн Twin-Tip загварт хүргэсэн гэж болно.

IRIDIUM TT (0,4мм голчтой хос электрод)

  • 0,4мм голчтой iridium гол электрод нь дэлхийн хамгийн нарийн голч.
  • Хамгийн нарийн TT очлуур нь хурдан асалт, шатахуун хэмнэлт, удаан эдэлгээг дагуулна!
  • 0,4мм Iridium хайлш ба 0,7мм platinum зүүн хайлш нь өндөр үзүүлэлт, эдэлгээний чанарт хүргэнэ.

Электродыг хос зүү хэлбэртэй хийснээр дөл унтрах нөлөөлөл багассан. Ингэснээр дөлний төвлөрөл хурдан нэмэгдэж хөдөлгүүр дээд хүчээрээ ажиллана.

Өндөр найдвартай резистор

Бүх төрлийн техникийн үзүүлэлтэд электрон төхөөрөмжүүдийн цахилгаан соронзон дуу чимээг хаах найдвартай, бат бөх резисторыг тавьсан байдаг.

360-ын лазер гагнуур

Iridium үзүүрийг холбоход хэрэглэгддэг бүтэн тойрог лазер гагнуурын арга нь бүх төрлийн жолоодлогын нөхцлийг тэсвэрлэх найдвартай бөгөөд бат бөх чанарыг хангадаг.

  1. 0,7мм голчтой зүү хэлбэрийн platinum тахир электрод
    Гал унтрах нөлөөллөөс дээд зэргээр сэргийлэхэд тахир электрод аль болох бага байх хэрэгтэй байдаг. Уламжлалт тахир электродыг электродын хүчийг нь бууруулах юмуу элэгдлийг нь нэмэхгүйгээр хэмжээг багасгах боломжгүй байсан. Гэсэн хэдий ч бид  360-ын лазер гагнуурын арга техникээр 0.7мм голчтой platinum электродыг бэхэлж чадсан.
  2. 0.4мм голчтой хэт нарийн Iridium гол электрод
    DENSO –ийн онцгой Iridium хайлш ашиглан хайлах цэг өндөр, маш нарийн үзүүртэй гол электрод нь очлуурт шаардагдах хүчдэлийг бууруулж дөл авалцах чадварыг ихээр нэмэгдүүлсэн.
Iridium-ийн эх үүсгэл: Denso iridium

Ойролцоогоор 50 сая орчим жилийн өмнө, 10км-ийн голчтой сансрын биет Chicxulub –ын ойр, одоогийн Мехсикийн  Yucatan Peninsula-д унажээ. Энэ үзэгдлийн дүнд үүссэн их хэмжээний тоосон-үүл ихэнх амьд биеийг устгаж, дэлхий дээрх үлэг гүрвэлийн ноёрхол төгсгөл болсон байдаг. Үүнийг нотлох баримт нь Iridium-аар баялаг шаварлагийн ордууд бөгөөд дэлхий даяар Цэрдийн болон Гуравдагч ордын зурваст (К / T хязгаар гэж нэрлэгддэг) оршдог.

1992 оны 2-р сарын 2-нд Канадын Геологийн Судалгааны эрдэмтэн Алан Р.Хилдэбрэнд “The Cretaceous/Tertiary Boundary Impact” сэдэвтэй шинжлэх ухааны баримт судалгаагаа Канадын  Одон орны нийгэмлэгийн Ерөнхий Ассемблейд танилцуулсан ба дээрх судалгааныхаа үр дүнг энд нэгтгэн дүгнэсэн байдаг.

K/T зурвасын давхарга, заримдаа iridium агуулсан шаврын давхарга гэж нэрлэгддэг давхаргын тархалт нь дор хаяж хоёр давхаргын нөлөөллөөс бүрдэнэ.

Солир гэгддэг дээд давхарга нь дунджаар 3мм зузаантай бөгөөд зузааны ялгаа нь тодорхойгүй 1500км3-ийн чулуулгийн хэлтэрхий дэлхий дээр оршиж байна.

Дэлхий дээрх хамгийн том нөлөө?

Олон эрдэмтэн агаар мандлын дээд хэсэгт их хэмжээний тоос хуралдан харанхуйлснаар Дэлхий дээр хэдэн жил үргэлжилсэн хүйтэн, сэрүүн болсон гэж үздэг.

Энэ нь дэлхий дээрх эерэг, ач тустай гинжин холбоог тасалж сүйрэлд хүргэн улмаар дэлхийн фотосинтезийн ажиллагаа зогссон гэх онол юм. Ингэснээр 25кг-аас дээш жинтэй ямар ч бодгаль амь гараагүй.

Iridium нь K / T давхаргад дэлхий даяар тархсан бөгөөд үл мэдэгдэх металл (түүхий эдийн) биш юм. Гэхдээ үйлдвэрлэлийн төрлийн орчинд ашиглагдах чадвар нь өвөрмөц юм. Iridium хэрэглэдэг бүтээгдэхүүн нь үүрэн утас (Motorola, Sunglasses (Oakley), очлуур (DENSO) юм. Энэ үнэ цэнэтэй металлыг ашигладаг цөөхөн хэдэн компанид зардлыг хэмнэлттэй ашиглана гэдэг бэрхшээлтэй.   

Анхны тоног төхөөрөмжийн platinum очлуурын үйлдвэрлэлийн шугамыг боловсруулахад DENSO-гийн Iridium-тэй ажилласан туршлага нь исэлдлийн элэгдлийн эсэргүүцлийг нэмэгдүүлэхэд rhodium (Атом тэмдэглэгээ нь Rh) - аар дэмжин Iridium-ыг үндсэн металь болгох DENSO Iridium хайлшийн хөгжилд тус дөхөм болсон. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.