ТЭНХЛЭГ ТОХИРГОО АЛДАГДСАНЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хэрвээ та автомашины тулгуур эд ангийг сольсон бол заавал тэнхлэг тохиргоонд орох шаардлагатай. Үүнд амортизатор, өндгөн тулгуур, рулийн тяг, шарниер гэх мэт эд анги хамаарна. Мөн дугуйгаар хүчтэй мөргөх, хашлага хүчтэй, эвгүй мөргөсөн тохиолдол бүртээ тэнхлэг тохиргоог шалгуулж тохируулах хэрэгтэй.

Тэнхлэг тохиргоо алдагдсаныг мэдэх нь:

  • Руль булаана
  • Руль тэгш бус явах
  • Дугуй алцгар байвал шалгуулах шаардлагатай 

Үүний дараа тохируулахдаа доорх зүйлсийг анхаарвал зохилтой:

  • Тулгуур эд ангид хөдөлгөөн ороогүй буюу бүх эд ангийн ажиллагаа хэвийн
  • Рулийн механизм хэвийн байх
  • Дугуйны хээ, обудны хэмжээ бүгд ижил байх шаардлагатай

Тэнхлэгийг яаж тохируулдаг вэ? тохиргоог яаж хийдэг вэ?

Тохиргоог хийлгэхээс өмнө тулгуур эд ангийн оношилгоог яамк дээр гаргаж шалгах хэрэгтэй. Үүнээс шалтгаалж хэвийн бол тохиргоог хийж болдог.

Тэнхлэгийг хийхээс өмнө рулийг голлуулж цоожлох шаардлагатай. Энэ бүгдийг дугуй бүрт суурилуулсан лазер мэдрэгчийн туслалцаатай, үйлдвэрлэгчийн заалтын дагуу хийж байгаа учраас хүний оролцоотой алдаа гарах магадлал тун бага юм.

  • Тэнхлэг тохиргооны аппаратны дэлгэц дээр гарч байгаа үзүүлэлт бүр ногоон хүрээн дотроо байвал хэвийн тохируулагдлаа, хэвийн байна гэдгийг илэрхийлдэг. Зарим тохиолдолд хойд дугуйн тэнхлэг алдагдсан үед рулийн хэм алдагдах тохиолдол байдаг бөгөөд нэг орохдоо 2 тэнхлэгээ хамтад нь шалгуулчихвал хэвийн.
  • Дэлгэцэн дээр гарч байгаа хэмжээс ногоон дотроо байвал бага зэргийн зөрүү гарах нь хэвийн зүйл юм. Урд тэнхлэгийг тохируулахдаа зөвхөн тягаар нь (рулийн) тохируулдаг.
10-р хороолол, Яармаг, Гандан салбаруудад тэнхлэг тохиргоог хийнэ.
10-р хороолол, Яармаг, Гандан салбаруудад тэнхлэг тохиргоог хийнэ.