БИЕ ДААСАН ПИЦЦА ХҮРГЭЛТ ТУН УДАХГҮЙ БОДИТ БОЛНО

Бодит амьдрал дээр гэж бодохоор гадаад олон ангит дээр гардаг шиг болсон гэж санаа зовж байна уу? Тэгвэл та санаа зоволтгүй саяхан Toyota компани энэхүү бие даасан тээврийн хэрэгслийг танилцуулсан бөгөөд тун удалгүй нэгэн өдөр пицца тань дээр өөрөө хүрч ирэх боломжтой болсон.

Японы автомашин үйлдвэрлэгч Las Vegas хотод байрлах Consumer Electronics Show дээр e-Palette Concept Vehicle-ийг олонд ил болгосон бөгөөд Amazon, DiDi, Mazda, Uber, Pizza Hut зэрэг түншүүдтэй хамтран "e-Palette Alliance"-ийг танилцууллаа.

e-Palette нь уртаашаа 4-7 метрийн хооронд сунаж, агших боломжтой. Toyota үүнийгээ "хавтгай, уужим зайтай орон зайн төлөвлөлт" гэж тайлбарладаг бөгөөд энэ нь уян хатан чанарыг бий болгодог байна. Та үүнийг илгээмж илгээхээр хоосон орхисон ч болно, хувцсаа солихын тулд суудал дээр нь суусан ч болно, эсвэл та пиццагаар дүүргэсэн ч болно. Эсвэл пицца хийх шугамыг байршуулсан ч болох юм.

Та дараагийн хоолны хүргэлтийг захиалгыг ийм байх юм бол хэмээн бодоод эхэлчихсэн байна уу? Битгий их үйл төсөөлж бодохыг хичээ дээ. Учир нь Toyota компани 2020 оны эх хүртэл уг загварыг туршиж үзэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн. АНУ бол туршилт явуулахад тохиромжтой газруудын нэг байх нь тодорхой, мөн Токиогийн 2020 оны Олимп болон Параолимпийн наадмын үеэр хөдөлгөөнт шийдлүүдийг платформыг ашиглаж болох юм.