АИ92, А80 ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ЦУЦАЛЖ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болж байна.

Хуралдаанаас АИ92, А80 бензиний онцгой албан татварыг цуцлахаар болсон байна.

Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.

Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдлээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай.

Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.

  1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ
  2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ
  3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.