NISSAN: БОДЛООРОО МАШИН ЖОЛООДОХ БОЛОМЖ ТУН ОЙРХОН ИРЖЭЭ

Nissan компани нь АНУ-ын хамгийн шилдэг борлуулалттай автомашины брэндийн 6-р байрыг эзэлж байгаа бөгөөд сүүлийн үед дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай цахилгаан машин Leaf дээрээ төвлөрөн ажиллаж байна.

Үүний нэг хэсэг нь тэд гайхамшгийг бий болгохыг зорьж байна. Лас Вегас хотод болсон CES технологийн үзэсгэлэн дээр тархи-тээврийн хэрэгсэл (B2V) гэсэн технологийг танилцуулсан юм. Нэг үгээр бол машин жолоочийн бодлыг уншина гэсэн үг юм.

Яагаад хүмүүс машиндаа өөрийнхөө бодлыг ойлгуулахыг хүсдэг юм бол? Та машинаа өөрөө өөрийгөө жолоодоход нь тусалж хийх үйлдлийг нь мэдээлэхийг хүсдэг учраас. Үүнийг хийхийн тулд хүүхдийн малгай шиг хэлбэртэй электродуудаас бүтэх дуулгыг өмсөхөд л хангалттай, яг л толгойноосоо гарах дуу хоолойг оношлохын тулд зөгнөлт кинон дээр гарч байгаатай л адилхан.

Энэ бол тухайн хугацаанд нь тархины ажиллагааг дахин кодлох үйл ажиллагаа юм. Унших команд гэх зүйлсгүйгээр, зөвхөн тархи ажиллаж байхад та машин барьж байна гэсэн үг юм.

B2V автомат жолоодлого бүхий холбоог ашиглах хоёр хэрэглээ байгаа: жолоодлогыг сайжруулах болон туршлага хуримтлуулах буюу дадлага хийх (автомат жолоодлого хийнгээ жолоо барих арга сурах)

Магадгүй хэт их зүйл ургуулж бодоод хэрэггүй байх, мэдээж бэлэн болоогүй зүйл шүү дээ.

Уг технологид гурван хүчин зүйл байдаг. Нэг дүгээрт, физик тал: бичлэгийн төхөөрөмж байна. Хоёр дугаарт, кодлох програм хангамж, алгоритм юм. Гурав дугаарт, хяналтын тал, тухайлбал өгөгдлийг хэрхэн хийх, түүн дээр хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгдөг. Nissan энэ бүх шатанд асуудалтай тулгарч байна.

Үүнд жолоодлогын чадварыг мэдэрдэг, хөдөлгөөнд саад болохооргүй эмнэлгийн төвшний мэдрэгчтэй их томгүй, кабел утасгүй дуулга бүтээх шаардлагатай байгаа юм. Мөн жижигхэн дохионуудыг кодлох, цаг хугацааны миллисекундийн нарийвчлалтай тогтоох техникийг судлан, бий болгох цогц мэдээллийг удирдах чадвартай кодыг боловсруулах ёстой байна.

Үүнд жолоодлогын чадварыг мэдэрдэг, хөдөлгөөнд саад болохооргүй эмнэлгийн төвшний мэдрэгчтэй их томгүй, кабел утасгүй дуулга бүтээх шаардлагатай байгаа юм. Мөн жижигхэн дохионуудыг кодлох, цаг хугацааны миллисекундийн нарийвчлалтай тогтоох техникийг судлан, бий болгох цогц мэдээллийг удирдах чадвартай кодыг боловсруулах ёстой байна.

Энэ санаанууд яаж манай төхөөрөмжид нөлөөлөх вэ? Жишээгээр хэлбэл жолоочийн хийж байгаа үйлдэл харьцангуй хурдан бас алдаагүй гүйцэтгэх боломжийг олгох мөн илүү спортлог болж байгаа юм.

Энэ технологийн хамгийн тохиромжтой хувилбар нь жолоочийн эргэн тойронд хүн суухгүй мөн замаасаа өөр зүйл бодохгүй байх гэнэ. Төсөөлөл болгон хүчтэй тул нэг бодлын айдас төрүүлэм.

Дээрх жолоодлогод туслах технологид 3 боломж бий:

Нэгдүгээрт, эдгээр систем нь тархи мэдрэхэд хүрэлцэхгүй мэдрэмтгий биш эсвэл ойлгоход хангалттай бус зүйлсийг "мэдрэх", "мэдэрч", "мэдрэхэд" туслахын тулд урьдчилан мэдэгдэл өгч чадна.

Хоёрдугаарт, Хиймэл оюун ухааныг суралцахад нь тусалдаг. Компьютер ба хүний бодлыг харьцуулж болох ба болохгүй зүйлсийг суралцана. Хамгийн чухал нь эдгээр роботуудын тусламжтайгаар жолоодох өөр нэг арга замыг бий болгож чадна. Энэ нь технологийн дэвшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой зүйл юм. 5-р төвшний бүрэн бие даасан ( LEVEL 5) байдал нь хол зайтай хэвээр байх тул өөрийгөө жолоодох бүх цаг үед жолооч жолоодлогыг хяналтдаа авах чадвартай байх ёстой.

Гэвч зохион бүтээгч нар үүнийг буруу няцаалт гэж үзсэн. Учир юунд гэхээр жолооч эрсдэлийг мэдсэн бол технологи өөрийгөө зогсооно гэж үзэж байгаа. Тэгээд дараа нь өөртөө зориулж бие даасан жолоодлогын систем, жолоодлогын илүү сайн динамик загварыг гаргаж болно.