АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ МАШИН ЮУ РУУ ТЭМҮҮЛЖ БАЙГАА ВЭ?

Хамгийн сүүлийн загвар нь юу хийж чадах вэ?

SEA олон улсын J3016 стандартын тодорхойлсноор автомат жолоодлогын үүсэл хөгжил тоног хэрэгсэл, үйлдвэрлэгч, бүтээгдэж буй арга барилаасаа хамаараад 6 үе шатаас бүрддэг байна.

“0” буюу Автоматчилалгүй үе шат

Системийн дэвшил: Байхгүй
Жолоочийн үүрэг, оролцоо: Жолоогоо барина, хурдаа тааруулна
Жишээ: 1967 оны Порше 911, 2018 оны Киа Рио

1р үе шат “Жолоочийн туслах”

Системийн дэвшил: Жолоочийн туслах нь зарим нөхцөлд жолоодлогыг мөн машины хурдыг хянана
Жолоочийн үүрэг, оролцоо: Жолооч туслахаас үл хамааран бүх хариуцлагыг бие даан хүлээнэ
Жишээ: Дасан зохицох удирдлага

2-р үе шат “Хэсэгчилсэн автоматчилал”

Системийн дэвшил: Зарим тохиолдолд хурдсах, тоормослох гэх зэргээр жолоодох боломжтой
Жолоочийн үүрэг, оролцоо: Маневарлах, эгнээ солих, гэрлэн дохио дээр зогсох зэргийг хийх бөгөөд хэзээ ч анхаарлаа бүрэн холдуулж болохгүй
Жишээ: Mercedes-Benz-ийн жолоочийн туслах

3р үе шат “Тодорхой нөхцөлт автоматжуулалт”

Системийн дэвшил: Тодорхой нөхцөлийн дор ихэнх үйлдлийг хийх боломжтой бөгөөд жолоочид гэнэтийн зүйл тохиолдвол жолоодлогыг удирдана.
Жолоочийн үүрэг, оролцоо: Жолооч үргэлж жолоодоход бэлэн байх
Жишээ: Бөглөрөлтэй замын жолоочтой Ауди

4-р үе шат “Өндөр зэрэглэлийн автоматжуулалт”

Системийн дэвшил: Зам ба цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлж өгснөөр жолоочийн оролцоогүйгээр бүх үйлдлийг бие даан хийнэ
Жолоочийн үүрэг, оролцоо: Нөхцөлд тусгагдсан замын хязгаар дотор жолооч зорчигчийн үүргийг гүйцэтгэнэ. Харин хязгаараас гарсан тохиолдолд эргээд жолоодлогыг гартаа авах хэрэгтэй.
Жишээ: Google-ийн ажиллаж буй “Firefly” хэмээх машин нь ямар ч дөрөө болон рульгүй бөгөөд дээд талдаа 25 км цаг хүртэл хурдлах боломжтой ажээ.

5р үе шат “Бүрэн автоматжуулалт”

Системийн дэвшил: Жолоочийн ямар ч шаардлагагүйгээр машин бүх нөхцөл, цаг агаарт өөрийгөө бүрэн удирдана
Жолоочийн үүрэг, оролцоо: Машинд очих газраа мэдэгдэх
Жишээ: Одоогоор алга, Google бүтээхээр зэхэж байгаа хэдий ч 5р үе шатандаа хараахан хүрээгүй байгаа юм.