ДУГУЙН ШИНЭ НЭЭЛТ

НАСА-ийхан үргэлж шинэ содон зүйл бүтээхээр уйгагүй ажилладаг билээ. Хаа нэгтээ үлдсэн хоосон орон зай байгааг олж илрүүлэх эсвэл дэлхийн гадаргуу дээр төгс зохицох дугуй бүтээх гэх мэтээр өргөн хүрээнд хичээж ажилладаг.

Пүршин гэж нэрлэж болохуйц шинэ технелогийн дугуйг бүтээх ажил бол НАСА-ийн олон жилийн турш хичээж ажилласан төсөл билээ.

Уг дугуй нь дэлхийн хаана ч явахад тохиромжтой байхаар бүтээгдсэн бөгөөд овгор товгор, хад чулуу гээд ямар ч явахад бэрх гадаргуу дээр төвөггүй явж чадах уян хатан чанартай юм. Нэг ёсондоо хэлбэр дүрсээ өөрчилдөг гэж хэлж болно.

НАСА 2000 оны эхээр сарны гадаргууд тохирох дугуй бүтээх тал дээр ажиллаж байсан ба тус санаанаас улбаалан дэлхийн ямар ч гадаргууг төвөггүй туулах дугуй бүтээх ажлын сэдэл болжээ.

Эхэн үед пүршин дугуйг хуванцараар хийсэн боловч ачаалал даах чадваргүй байсан учир хийх материалаа өөрчилөхөөр шийдсэн байна. НАСА-ийн судлаач, шинжээч мэргэжилтэй Санто Падула шинэлэг технелогийн эрэлд гарч хэвээ алддаггүй аливаа даралтыг сайн даадаг “Стехиометрийн никель титан”-ийн ашиглахаар шийджээ. Уг хайлшийн уян харимхайн хүч нь 10 хувь бөгөөд 0,3-0,5 хувийг нь бусад хольцууд эзлдэг байна.

Пүршин дугуйны гол давуу талуудыг дурдвал цаг агаараас үл хамааран ашиглах боломжтой өөрөөр хэлбэл өвөл зуны гэж ялгалгүй нэг дугуйгаараа бүтэн жил явах боломжтой гэсэн үг. Мөн хагарах хийгээ алдах гэсэн ойлголтыг бүрэн мартаж болно.

НАСА-ийн мэдээлсэнээр уг дугуйг өөр гариг дээр ямар ч нөхцөлд ямар ч гадаргуу байгалийн нөхцөлд ашиглах бүрэн боломжтой гэсэн билээ.

Хэдийгээр уг дугуйг анх өөр зорилгоор бүтээж байсан ч зах зээлд нийлүүлэгдэж эхлэх юм бол дэлхийд том нээлт хийх болно шүү дээ.

Мэдээж одоогоор шийдэх асуудлууд хэлэцэх зүйлс олон байгаа ч гэлээ бидэнд өгөх хүртээмжийн хувьд тоймгүй их юм.

Та ямар ч бартаат зам дээр дураараа давхиж чадна гээд төсөөлөөд үз дээ…