ТА БҮХЭН ЦОО ШИНЭ VW TOUAREG-ТЭЙ ТАНИЛЦАНА УУ

Баттай эх сурвалжийн мэдээлэлснээр 3 сарын 23-нд “VW Touareg” нээлтээ хийж дэлхий ертөнцтэй мэндлэх ажээ. Бидэнд ердөө туршилтын зургаа өгөөд байсан уг машины тухай мэдэгдэхүүн тун бага байсан бол 2016 оны 12 сард VW-аас өгсөн мэдэгдлийн дагуу бүдэг бадаг ойлголтуудыг аваад байна.

Үүнд “аюулгүй жолоодлогын систем” болон түүхэн дэх хамгийн том салон багтаад байгаа бөгөөд үүнийгээ “Кабины түүхэн дэхь том үсрэлт” хэмээн VW-ыхан нэрлэжээ.

Мөн цаашид Bentley Bentayga, Lamborghini Urus, Porsche Cayenne нар дээр хэрэгжүүлэх MLBevo хөтөлбөрийг ашигласан, өмнөх загваруудаасаа илүү овор хэмжээ багатайн дээр хосолсон Hybrid хөдөлгүүртэй гэдгээрээ шинэлэг ажээ.