TOYOTA-ИЙН ШИНЭ ХӨДӨЛГҮҮР, КРОП

Тоёота компани ирээдүйн машинуудад ашиглах Toyota New Global Architecture (TNGA) -суурь, платформыг хөгжүүлж байгаа. Түүнд зориулсан шинэ мотор, кропны цувралыг энэ удаад танилцууллаа. Үүнийг онцлохын учир юу вэ гэвэл ирэх 5 жилд Тоёота болон Лексас брэндийн 80% нь TNGA суурьтай, платформ ашиглахаар төлөвлөгдөөд байгаа юм.

За хөдөлгүүрээс эхэлье. Шинэ мотор нь 2.0 литрийн Dynamic Force Engine гэх тодотголтой хөдөлгүүр. Сүүлийн үеийн Кэмри загварын 2.5 литрийн хөдөлгүүрийн араас гарч байгаа арай бага хүчин чадалтай бөгөөд дулааны үр ашгийн хэмжээ 40%, хайбрид технологитой хосолбол 41% болж нэмэгдсэн гэнэ.

Үүнээс гадна VVT-iE гэх клапан удирдах систем нь шинэчлэгдэж өгсөн. Хөдөлгүүрийн гильзний зууралтыг багасгасан, орох агаарын урсгал, ажлын хөндий дахь эргэцийг сайжруулсан. Хөргөлтийн систем нь дулааныг удирдах системийн тусламжтай ажиллах болсон зэрэг давуу талуудтай.

Эдгээр онцлогийн үр дүнд 169 м.х 205 Нм эргүүлэх хүчийг гаргах чадвартай болсон, харин хайбрид хувилбар нь 143 м.х, 180 Нм эргүүлэх хүчийг гаргаж чадна.

Хайбрид хосолсон системийн талаар: шинэ 2.0 литрийн хөдөлгүүрийг одоогийн Королла, Аурис гэх загваруудад ашиглаж буй Toyota Hybrid System (THS II) хослуулсан байна. Гол онцлог нь одоогийн 1.8 литрийн хайбрид системээс PCU буюу хайбрид систем нь 20% жижиг, 10% хөнгөн болсон. Параллель араан байрлалыг ашигласнаар хөдөлгүүрээс хурдны хайрцагт дамжуулах хүчний алдагдлыг 25% багасгасан байна.

Дараагийн шинэ зүйл бол хурдны хайрцаг: Toyota-ийн Direct Shift CVT гэх кроп. Гол онцлог нь эхлэн хөдлөх үеийн араатай болсон. Ингэснээр хүнд араатай буюу хөдөлгөөн эхлэх үед араан дамжуулгаар хүчийг дамжуулж, араа хөнгөрөх үед гинжин дамжуулга руу шилжинэ. Ингэснээр АҮК нэмэгдсэн байна.

Хэрвээ та видеог үзвэл vane pump гэх зүйл гарч ирнэ. Энэ нь араан дамжуулга болон гинжин дамжуулгын хооронд түргэн хугацаанд шилжүүлэх зориулалттай удирдлага юм байна.

Тоёотагийн мэдэгдэж байгаагаар Direct-Shift CVT нь бусад компанийн санал болгодог DCT кропноос шатахуун хэмнэлтээр 6% илүү хэмээсэн байна.

Тэд 2021 оны сүүл гэхэд 9 төрлийн хөдөлгүүр (17 хувилбарын), 4 кроп (10 хувилбар), 6 хайбрид систем (10 хувилбар)-ийг зах зээлд гаргаж үйлдвэрлэхээр төлөвлөөд байгааг энэ ташрамд дуулгая.

Дээрх хоёроос гадна цоо шинэ 2 төрлийн бүх дугуйн системийг танилцуулсан юм. Эхнийх нь Dynamic Torque Vectoring AWD - Бензин хөдөлгүүрт суурилагдах ба жолоодлогын нөхцөлд тохируулан хойд тэнхлэгийн баруун болон зүүн тэнхлэгт хүчийг харилцан адилгүй хуваарилах горимтой.

Харин нөгөөх нь хайбридуудад зориулсан шинэчлэгдсэн E-Four систем. Манайхан сайн мэдэх байх Хайбрид Харриерийн хойд талд ийм бичиг байдаг шүү дээ. Тус систем нь хойд тэнхлэгийн дугуйн хооронд байрлана. Шинэ систем хуучнаасаа 30% илүү хүч гаргах чадвартай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.