4 ДЭХ ҮЕИЙН HYUNDAI SANTA FE ТӨРӨЛХ ЭХ ОРОН ДОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019 оны Hyundai Santa Fe саяхан Өмнөд Солонгосын Гоянг хотод нээлтээ хийлээ. 4 дэх үеийн SUV-г хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж бүтээсэн гэж Hyundai-аас онцолжээ. Хараахан худалдаанд гараагүй байгаа бөгөөд энэ оны II улирлаас эхлэн худалдаанд гаргана гэж мэдэгджээ. 

Гадаад үзэмжийн хувьд Hyundai-ийн сүүлийн хэдэн тэрэгнүүд дээрээ ашиглаад байгаа нарийхан спорт LED гэрлээр гангарчээ.

Булчин адил товойх хурц өнцгүүд, C хэлбэрийн арын гэрлүүд... Мөн илүү бөмбөгөр хэлбэртэй болсон нь салоны зайг илүү уужим болгожээ. 

Өмнөх загвар нь 4,690 мм урт (-80 мм), 1,880 мм өргөн (-10 мм), 2,700 мм (-75 мм) урт тэнхлэгтэй байсан ба одоо 4,770 мм урт, 1,890 мм өргөн, 2,755 мм урт тэнхлэгтэй болж томорчээ. Мөн бид 19 инчийн алмазан хэлбэртэй зүссэн хайлшан обуд хөлөглөн явах нь дээ. 

Дотор салон нь Кона шиг бүрэн өөрчлөгдсөн гэж хэлж болно, хянах самбарыг 3 хуваасан байдал, 7 инчийн дэлгэцийг салоны дээд хэсэгт байршуулж, агааржуулалтын систем, хоёр бүсийн цаг агаарын байдал гээд бүгд QI утасгүй цэнэглэгчийг дээд хэсэгт байршуулжээ. Арьсан суудлынх нь цоорхой хэсгүүд нь 10 хүртэлх хүчний сонголттой халах болон хөрөх үйлдлийг хийх аж.

Хойд цонхыг өмнөхөөс нь 41%-иар томруулж харах үзэмжийг илүү томсгожээ. 2 болон 3 дахь эгнээний хөл тавих зай нь илүү том болсон нь дээрх тоо баримтуудаас илт байх бизээ. 3 дахь эгнээний суудал руу хүрэхэд илүү хялбар болгох зорилгоор нэг суудлынх нь толгойн ард хэсэгт нь суудлыг хураадаг товчлуур байрлуулсан байгаа. 

Чимхлүүр техникийн хэрэгцээний ч орхигдуулсангүй, 630 ваттын 11 сувгаар ажиллах 12 ширхэг дуу өсгөгчтэй.

Hyundai компаниас 6-н төрлийн моторын сонголт гаргаж байгаа бөгөөд (4-н бензин. 2 дизель), 2.0 T-GDI, 2.0 GDI, 2.4 MPI, 3.3 MPI гэсэн турбо бензин болон 2.0 , 2.2 литрийн CRDi турбо дизель гэсэн сонголтуудыг олгожээ. Бүх хөдөлгүүр нь 8-н шаталтад хурдны хайрцагтай. Хэдий өмнөх 6-н шаталтад хурдны хайрцгаасаа 2-оор илүү араатай ч илүү хөнгөн болжээ. Үүнээс гадна илүү хурдтай мөн удаан эдэлгээтэй болсныг дурдах нь зүйтэй байх.   

Бүх дугуй нь хөтлөх тохиргоотой бөгөөд 4 төрлийн жолоодлогын горимтой (Эко, Энгийн, Спорт мөн Смарт буюу Ухаалаг). Энэ горимууд нь яг л нэрийнхээ дагуу үүрэг болон хүчин чадал, түлш зарцуулалттай байна. Жолоодлогыг нь илүү мэдрэмжтэй, найдвартай болгож тав тухтай байдал гээд бүгд эрс сайжирчээ.

Уг загварт анх удаагаа өөр, өөр гэрэлтүүлэг дээр хувирч илүү тод гарах дэлгэцийг байршуулжээ. HUD дэлгэц нь хөдөлгөөний заавар, түлшний түвшин, аюулгүй байдал, жолоодлогын тусламжийн онцлог зэрэг мэдээллүүдийг харуулдаг.  

Аюулгүй байдлын талаар ярихдаа хамгийн сүүлийн үеийн Hyundai SmartSense-ийн идэвхтэй аюулгүй байдлын систем, жолоодлогын тусламжийн функцууд багтжээ. Энэ систем нь мөргөлдөөнийг анхааруулах, урд болон ард талаараа мөргөлдөхөөс зайлсхийх, явган зорчигчийг байгааг анхааруулах, аюулгүйн гарц, хурдны хязгаар гэх мэт олон функцүүдтэй байна.  

Мөн машинаас буусны дараах дохиоллын системд нэмэлтээр арын суудалд хүүхэд болон тэжээвэр амьтан үлдэхээс сэргийлсэн хөдөлгөөн илрүүлэх функцтэй болсон бөгөөд та машинаас буугаад хаалгаа түгжих үед дохио өгч хэн нэгнийг орхихгүй байхад тань туслах болно.  

Бүх Hyundai-ийн машинуудын адилаар өндөр нягтралын ганг ашигласан ба энэ загвар дээр 57%-ийн ган хайлш ашигласан нь өмнөх загвараа бодвол 15%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн 6 ширхэг ослын дэр салонд байрлаж таны аюулгүй байдлыг хангах болно.  

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.