LEXUS UX БУЮУ ЖИЖИГ SUV

Хамгийн тансаг зэрэглэлийн Lexus NX, RX, RX L, GX, LX гэх SUV-нүүдийг бүтээгч Toyota-ын автомашиныг илүү тансаг болгон үйлдвэрлэдэг Lexus компанийн бас нэгэн бүтээл UX одоо ил боллоо. Энэ машин нь Lexus-ын хамгийн анхны жижиг кроссовер гэдгээрээ онцгой юм. Яг энэ цаг хугацаанд бичлэгээ цацаж байгаа нь яг л ирэх сард болох Geneva Motor Show -нд танилцуулагдах BMW X1, Mercedes Benz GLA, Audi Q3 зэрэг өрсөлдөгчиддөө сануулга өгч байгаа мэт ажээ.

UX-г бүтээх төсөл ажил 2016 оноос эхэлсэн ба зарим сонгодог загваруудаасаа санаа аван бүтээжээ. Бидэнд хангалттай их зураг болон мэдээлэл байхгүй учир сүүлийн загварууд дээр ашиглагдаад байгаа сум шиг хэлбэртэй нарийхан LED гэрлийг суурилуулсан гэхээс илүү мэдэх зүйл алга. Харин бичлэг нь дээр харагдаж байгаачлан арын хэсгийг уртааш нь холбосон U хэлбэрийн гэрэл нь их анхаарал татаж байгаа юм.

Мөн бичлэг дээр салоны хэд хэдэн шинэ шийдлүүд харагдаж байна. Жишээ нь: дижитал дэлгэц урд салааны голд байрлаж, илүү спортлог суудлын автомашиных шиг гар доорхи хурдны хайрцаг гэх мэт.

Toyota New Global Architecture (TNGA)-архитектурыг ашиглаж байгаа учир зарим загварууд нь Hybrid системтэй бүтээгдэж магадгүй. Тэр нь саяхан танилцуулагдаад байгаа Toyota Hybrid System II ашиглаж байх гэсэн таамаг байна. Lexus компани АНУ-н патентын газраас UX200 болон UX250 гэсэн нэрүүдийг компанийнхаа нэр дээр патентжуулснаас үзэхэд бидний таамаглал бодиттой байх магадлал өндөр байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.