РАДИАТОРЫН ДООД ПАТРУБА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Үндсэн үүрэг нь Радиаторт хөргөгдсөн шингэн доод патрубагаар хөдөлгүүрт хүргэгдэнэ.

Радиаторын доод патрубаны элэгдлийн шинж тэмдгүүд

  • Хөдөлгүүр хэт халах
  • Хөргөлтийн шингэн гоожих
  • Термометр өндөр температур заах

Радиаторын доод патрубаг засварлах зөвлөмж

  • Радиаторын патрубаг хавагнасан хагарсан эсэхийг байнга шалгаж байх шаардлагатай.
  • Уг хоолойг резинээр хийдэг бөгөөд урт хугацааны  ашиглалтын явцад хоолой нь хатаж хагардаг. Мөн тостой харилцахад муудаж элэгдэнэ.
  • Радиаторын патрубаг солихдоо хөргөлтийн системийг бүхэлд нь шалгаж бусад хоолой эд анги элэгдсэн байвал мөн сэлбэх хэрэгтэй.
  • Хоолойг солихдоо бүх зажимыг (хавчдаг түгжээ) шинээр солих шаардлагатай.
  • Хөргөлтийн системийг задалж үйлчилгээ хийх (жич. усны помп, радиатор) явцад термостатыг мөн соливол зохимжтой.