РАДИАТОРЫН ДЭЭД ПАТРУБА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Хөдөлгүүрийн халуун шингэн дээд патрубагаар дамжиж радиаторт хүргэгдэнэ.

Радиаторын дээд патрубаны элэгдлийн шинж тэмдгүүд:

  • Хөргөлтийн шингэн гоожих
  • Термометр өндөр температур заах
  • Хөдөлгүүр хэт халах
Радиаторын дээд патрубаг засварлах зөвлөмж
  • Хөдөлгүүрээс гарсан халуун шингэн термостатаар дамжиж хамгийн түрүүнд радиаторын дээд патрубагаар хөргөлтийн систем рүү хүргэгдэнэ.
  • Радиаторын патрубаг хавагнасан хагарсан эсэхийг байнга шалгаж байх шаардлагатай. Уг хоолойг резинээр хийдэг бөгөөд урт хугацааны ашиглалтын явцад хоолой нь хатаж хагардаг мөн тостой харилцахад муудаж элэгдэнэ.
  • Радиаторын патрубаг солихдоо хөргөлтийн системийг бүхэлд нь шалгаж бусад хоолой эд анги элэгдсэн байвал мөн сэлбэх хэрэгтэй.
  • Хоолойг солихдоо бүх зажимыг (түгжээг) шинээр сольж байх шаардлагатай.
  • Хөргөлтийн системийг задалж үйлчилгээ хийх явцад термостатыг шалгаж, сэлбэвэл зохимжтой.