ШИНЭ MERCEDES MAYBACH-ИЙН ИХ ГЭРЭЛ ЗАМ ДЭЭР ДҮРС ҮҮСГЭЖ ЧАДНА

Mercedes-Maybach S-Class тансаг зэрэглэлийн автомашины тун удалгүй том тэсрэлт хийх гэж байна. Шинэ гэрэл нь бусад жолооч нарын нүдийг гялбуулалгүйгээр үүргээ гүйцэтгэхэд нь тус болно. Шинэ машины их гэрлийн технологийг “Дижитал гэрэл” гэх бөгөөд холын гэрэл нь хангалттай хол тусгалтай боловч өөдөөс ирж буй машины жолоочид саад болохгүйгээр бүтээгдсэн төдийгүй анхааруулга зургийг зам дээр гялалзуулж чадна.

Энэ гэрэл яг хэрхэн ажилладаг вэ? Гэрэл тус бүр нь сая гаруй микро-цацруулагч чиптэй ба нийт хоёр сая гаруй цацруулагчтай гэсэн үг. Гэрлүүд нь төрөл бүрийн мэдрэгч, камертай мөн навигацийн системд холбогдож нөхцөл байдлыг мэдрэн өөрөө автоматаар тохируулагдах боломжтой юм. Уг мэдрэгчүүдийн тусламжтайгаар өөдөөс ирж буй машиныг илрүүлэн 2 сая гэрэл цацруулагчийг хааш чиглүүлэхийг шийдэх юм.

Шинэ Дижитал Системийн өөр нэг давуу тал нь машины урд талын зам дээр тэмдэгт зургуудыг бүтээх чадвар ажээ. Таны аюулгүй байдлын төлөө анхааруулага маягаар дүрсүүдийг бүтээнэ гэсэн үг.

Хурд хэтрүүлэл, замаас гарах, барилгын бүс, замд ямар нэг саад байна гээд анхааруулгуудыг өгч тухайн утга агуулгатай дүрсийг танд зориулан бүтээх  юм. Цасаар хучигдсан цав цагаан зам дээр яахыг нь сайн мэдэхгүй ч бага зэрэг цастай зам дээр цасан ширхгийн зураг гарч ирэх болно. Гэхдээ мэдээж ямар л хүн битүү цастай зам дээр цас тогтсоныг мэдэхгүй байв гэж.

Шинэ Дижитал гэрлийн системийг 2018 оны эхний хагаст, сонгогдсон туршилтын хэрэглэгчдэд хэрэглүүлж үзсэн бөгөөд төрсөн сэтгэгдэл болон өгсөн үнэлгээ нь хараахан ирээгүй байгаа аж. Гэхдээ Mercedes-ийн хэвлэлийн албанаас шинэ технологийг олон улсын стандартад нийцүүлж үйлдвэрлэх шаардлагатай байна гэж мэдээлэлжээ. Энэ систем нь зам дээр ямар ч тэмдгийг гаргаж чадах ч, “юун дээр маргаад байгаа вэ?” гэхээр бусад жолоочийн анхаарлыг сарниулах боломжтой байна гэж үзэж байгаа юм.