TOYOTA WISH

Эхний үеийн Toyota Ipsum 2-р үеэсээ эхлэн хэмжээний хувьд томорч ангилал дээшилснээр түүний оронд байр суурийг нөхөх зорилгоор Wish загварыг шинээр бүтээсэн бөгөөд эхэн үеийн Ipsum нь илүү гэр бүлийн зориулалттай байсан бол шинэ гэрч буй Wish нь спорт тал руугаа төлөвлөгдсөн байна.

Тиймээс ч Wish-ийг Ipsum-ийн төрөл биш тэс ондоо гэж Toyota-гийнхан тайлбарладаг.

  • 2000 оноос худалдаанд гарснаасаа хойш алдаршсан Honda Stream-тэй өрсөлдүүлэхээр түүнтэй ойролцоо дизайн гаргасан нь харахад л ойлгомжтой болсон.
  • Эхэн үедээ зөвхөн Японд зориулан хийж байсан бол удалгүй Тайланд, Тайванд угсрах болсон ба урд бампер том болсон, хөлөөр гишгэдэг зогсоолын тоормос нь гараар татдаг болгосон зэрэг өөрчлөлт гарсан байна.
  • 2003 оноос Японд хийх төдийгүй Хонконг, Сингапур, Малайз руу экспортлогдож эхэлсэн.
2003 онд гарсан эхний загвар
2003 онд гарсан эхний загвар
2003 онд гарсан загварын хойд тал
2003 онд гарсан загварын хойд тал
Эхний үе (2003 он-2009 он)

Эхлээд 1ZZ-FE загварын 1.8 литрийн хөдөлгүүртэй байсан бол 2003 оноос 1АZ-FSE загварын 155 морины хүчтэй D-4 хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэх болсон байна.

Хурдны хайрцаг нь 1.8-тай хөдөлгүүрт энгийн автомат байсан бол 2.0-той хөдөлгүүрт CVT, 4WD загварт 4 шаттай автомат хурдны хайрцаг тус тус тавьжээ.

  • 4WD загвар нь урд хөтлөгч болон 4 дугуйн хөтөлгөөг автоматаар сонгох Active Torque Control системтэй.
  • 4WD 2.0Z загварын хойд тэнхлэг нь тусдаа хос гартай үл хамаарах тэнхлэгтэй бол бусад загвар нь бүгд хагас хамааралтай Torsion beam тэнхлэгтэй. Дизайны хувьд хойд хаалгыг гүйдэг биш энгийн нугасан хийцтэйгээр хийсэн байна.

Үндсэн суурийн хувьд Toyota Allion/Premio загваруудын суурийг уртасгаж хийсэн ба үүнтэй адил суурь хэрэглэж байгаа загварууд гэвэл 5-р үеийн Vista, 3-р үеийн Caldina, Opa, эхний үеийн Prius-ийг дурдаж болно.

2005 оны хэсэгчилсэн өөрчлөлтийн дараах загвар
2005 оны хэсэгчилсэн өөрчлөлтийн дараах загвар
2005 оны өөрчлөлтийн дараах загварын хойд тал
2005 оны өөрчлөлтийн дараах загварын хойд тал

Хувилбаруудыг авч үзвэл үндсэн загвар болох Wish X, дээд загвар болох Wish G гэсэн 2 төрөл байгаа бөгөөд тоноглолоос хамаарч дотроо хэд хэд болдог.

Топ загвар нь 2.0-тэй хөдөлгүүр, өргөсгөсөн крыло, 17 инчийн дугуй, секвенциал CVT тавьсан спорт маягийн 2.0Z гэсэн хувилбар юм. Ингэснээр өргөн нь 1700 м-ээс илүү болсон. Мөн 1.8 хөдөлгүүртэй загварын спорт вариант Wish S Package бий бөгөөд 2005 оноос хэсэгчилсэн өөрчлөлтөөс эхлэн Wish Airosport Package нэрээр гарах болсон.

Хамгийн хямд хувилбар нь Wish E package. 2.0Z хувилбарт 2-р эгнээний суудал нь тусдаа дундаа зай бүхий Capitan суудал байдаг ба нийт 6 хүн бусад загварт үргэлж суудалтай байдаг нийт 7 хүн суух багтаамжтай.

2-р үе (2009 он-)

2009 оны 4 сарын 2-нд дараагийн загвар болон гарсан. Сарын дундаж борлуулалт 6000 ширхэг байжээ. Smart Multi Player WISH гэсэн сэдвийн доор илүү спорт болсон. Байгаль орчинд ээлтэй, илүү чадалтай, Toyota-гийн VVT-i системийн дараагийн үе болох Valvematic хуваарилах голын шинэ систем бүхий хөдөлгүүр, Super CVT-i хурдны хайрцагтай болсноор өмнөх үеийн загвараас 15% бага шатахуун зарцуулах болсон юм.

S болон Z хувилбаруудад руль дээрээс солих боломжтой 7 шатлалтай CVT тавигддаг.

Урд бампер илүү зузаан болсон их гэрэл нь нарийн зууван болсон. Ерөнхийдөө гадна дизайн спорт шинж болон зайтай гэсэн шинжийг давхар илэрхийлсэн дизайнтай. Урд самбар нь нисэх онгоцныхтой төстэй загвартай, 10 спийкер бүхий Wish Panoramic Live Sound System хөгжим, алергений эсрэг материалтай суудал, Plasmaclaster технологийн анхилуун үнэр гаргах автомат эйркондишн, S-VSC, SRS болон хажуугийн хөшгөн аюулгүйн дэр, тохируулгатай толгойн дэр, автомат хөдөлгүүрийн тоормосны систем бүх хаалганд автомат горимтой шил өргөгч зэрэг нь стандарт тоноглолд орох болжээ.

Урд талаасаа /2009 он/
Урд талаасаа /2009 он/
хойд тал /2009 он/
хойд тал /2009 он/

Хувилбарын хувьд үндсэн 1.8Х, дээд зэрэглэлийн 2.0G, спорт хувилбар 1.8S юм. Мөн шатахуун зарцуулалт бага боловч спорт явалтад тохиромжтой 2.0Z гэсэн нийт 4 хувилбартай.

Өмнөх үеийн адил Capitan суудалтай 6 хүний, үргэлж суудалтай 7 хүний суудалтай гэж бий. 4WD загварыг ялгах тэмдэглэгээ байхгүй юм байна.