HONDA ACCORD

6-р үе CF3/4/5/CL1/3(1997-2002он)

1997 оны 9 сард седан болон вагон загвар нь нэгэн зэрэг шинэчлэгдсэн. Энэ үеэс эхлэн дэлхийд дэлгэрээд байгаа уян хатан суурийг хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн газрын онцлогт тохируулан өөрчлөх гэсэн зарчим юм. Японы хувилбар нь рамтай хаалгатай 4 хаалгатай седан, 5 хаалгатай вагон загвартай бөгөөд 5-р үеийн их биеийн хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Харин спорт хувилбар гэгдэх Euro R нь урд болон хойд крыло нь өргөн болсноор арай хэмжээ том болж ангилал нь өөрчлөгдсөн.
Хөдөлгүүр нь VTEC бүхий 1.8 литрийн F18B SOHC, 2.0 литрийн F20B SOHC/DOHC бөгөөд Euro R нь 2.2 литрийн Н22А DOHC гэсэн 3 төрлийн хөдөлгүүртэй юм.

Харин вагон загварт Odissey-тэй адил 2.3 литрийн F23A SOHC VTEC хөдөлгүүр тавьсан. Хурдны хайрцаг нь 5 араатай механик, 4 араатай автомат. Спорт хувилбарт s-matic автомат хурдны хайрцагтай.

Аюулгүйн талаас VSA тогтворжуулах систем стандарт болсон ба үнэтэй хувилбарт HID гэрэл хийжээ.

  • 2006 оны 6 сард хэсэгчилсэн өөрчлөлт ба урд хойд талын дизайн өөрчлөгдсөнөөс гадна спорт хувилбарын Euro R-т H22A хөдөлгүүр 5 араатай механик хурдны хайрцаг тавьж өгсөн.
  • Хойд Америкт хамгийн их худалдагдсан машинаар шалгарсантай нь холбогдуулж хөдөлгүүрийг томруулж V6 хөдөлгүүр тавьж эхэлсэн. Хятад, Солонгос, зүүн өмнөд ази, далайн орнуудад хойд Америкийн зах зээлд зориулсан загварт суурилсан седан болон купе гэсэн 2 төрлийн загварыг гаргасан. Хойд Америкт вагон загварын борлуулалт бага байсан учир үйлдвэрлэл багассан.
    4 цилиндртэй хөдөлгүүртэй загвар нь Калифорни мужийн ULEV хэмээх экологийн шаардлагыг хамгийн түрүүнд хангасан машин болсон юм.

1997-2002 он Honda Accord урд тал

1997-2002 он Honda Accord хойд тал

Хойд Америк-д Седан загвар

Хойд Америк-д Coup загвар

Седан загвар (Европ)


2002-2008 он (Япон)

2002-2008 он (Япон)

8-р үе. CU1/2(2008 оноос хойш) 

8-р үеийн Honda Accord 2008 оны 6 сард худалдаанд гарсан. 2008 оны 9 сард машины хөдөлгөөний чиглэлийг хадгалахад туслах” Motion Adaptive EPS” рулийн систем тавигдана гэж зарласан.

Энэ удаагийн загварын шинэчлэлээр их биеийг томруулж  салоны зайг ихэсгэж өгснөөр өвдөг тулахааргүй болгожээ. Урд хянах самбарын голын хэсгийг илүү том болгосон. Жолоочийн суудал бие барьсан тулц сайтай. Тусгай нэг талаас гагнах шинэ технологийн цэгэн гагнуур нэвтрүүлэн дээвэр болон баганын тулгуурыг гагнаж өгснөөр илүү бөх бат болж дуу чимээ орох, гажих явдал мэдэгдэхүйц бага болно гэжээ. Явах ангийг сайжруулан хөнгөн болгон замтай харьцах чадварыг дээшлүүлж явдал зөөлөн болсон.

Урд талын баганыг 4-р үеийн Odissey-н технологоор хийж 18%-аар бүдүүн болгон тулах чадварыг дээшлүүлжээ. Нийт өргөний хэмжээ нь хувилбараасаа шалтгаалж Inspire болон Legend-ээс ч өргөн болсон юм.

  • Аюулүй байдлын хувьд хажуугийн 6 аюулгүйн дэр хийж VSA тогтворжуулах систем, EPS туслах рулийн системийг бүх хувилбарт стандартаар тавих болсон.
  • Өмнөх загварын адил хурдны зам дээр хурд барих ACC (Adaptive Cruise Control) систем, IHCC системүүдийг захиалгаар, эгнээ барих автомат LKAS системийг зарим хувилбарт стандарт болгосон байна.
  • Японы зах зээлд гаргах хувилбар нь бүгд сайн чанарын бензин хэрэглэх 2.4 литрийн K24A загварын 4i-VTEC хуваарилах голтой 206 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд 24E, 24TL, 24TL Sports Style, 24iL гэсэн үсгүүдээр хувилбараа ялгадаг юм байна. 2011 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр 2.4 литрийн хөдөлгүүртэй Type S гэсэн шинэ хувилбар нэмэгдсэн бөгөөд энгийн бензинд зориулсан R20A загварын i-VTEC хуваарилах голтой хөдөлгүүртэй 20ТL хувилбарыг гаргасан.

2008 он CU1/CU2

2008 он CU1/CU2

Салон

Honda Accord Tourer

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.