ТОЁОТА СЕЛИКА 2000-2005

Тоёота компани мэргэжилтнүүдийн сонирхлыг татах онцгой спорт загварыг тэр болгон гаргаад байдаггүй билээ. 2000 оны Селика загвар нь тэдний тэр үедээ хийж байсан хамгийн сүүлийн үеийн спорт автомашин болж байсан бөгөөд Супра, MR2 болон 2000GT загваруудын ижил зам мөрөө гаргасан байдаг. 1980 оны сүүлээр гарч байсан All-Trac Turbo загваруудын дайнд хамгийн сүүлийн үе нь арай хүрэхгүй чадвартай болсон нь түүний сул тал болсон гэж бодож байна.

Селика загварын үйлдвэрлэлтийг зогсоосноос хойш буюу 2005 оноос 7 жилийн дараа Скион компани өөрсдийн FR-S (Скион бол Тоёота-ийн охин компани) хэмээх спорт загварыг саяхан зах зээлд гаргаад байгаа бөгөөд хойд хөтлөгчтэй, хөнгөн жинтэй, купе загварыг Селика-ийн залгамжлагч гэж зарим нэгэн хүмүүс ярилцах нь бий.

2000 оны Селикаг Королла-ийн сайжруулсан суурь дээр бүтээсэн бөгөөд 2 төрлийн хувилбарыг түүнд санал болгож байсан юм.

Аеродинамикийн төлөвлөлт сайтай

Эхний хувилбар болох GT нь 140 морины хүчтэй 1.8 литрийн 4-цилиндртэй хөдөлгүүртэй бол GT-S хувилбарт адилхан хөдөлгүүр ашигласан хэдий ч илүү сайжруулалт хийснээр 180 морины хүчийг гаргах чадалтай болсон байдаг байна.

Улмаар хурдны хайрцгийн 2 сонголт эдгээр хувилбаруудад бий бөгөөд 5 шатлалт болон 6 шатлалт механик хурдны хайрцаг бий. Сонголтоор 4 шатлалт автомат хурдны хайрцгийг авах боломжтой бөгөөд автомат хурдны хайрцагтай GT-S хувилбарыг механик горимд шилжүүлэх функцтэй байдаг байсан.

GT болон GT-S хувилбаруудад компьютерын зохицуулалттай оруулах калапангийн нээгдэх хугацааг тохируулах системийг ашигласан байдаг байна. GT хувилбарт зөвхөн VVT-i (компьютерын зохицуулалттай оруулах калапангийн нээгдэх хугацааг тохируулах) системийг ашигласан бол GT-S хувилбарт VVTL-i (компьютерын удирдлагатай калапангийн нээгдэх хугацаа болон зайг тохируулдаг) системийг ашигласан ажээ. Иймээс GT-S арай илүү хүчийг гаргах чадалтай болсон байдаг байна.

Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар Селикад сайн гэсэн дүн тавьсан байдаг, гэхдээ тийм ч төгс ямар ч асуудалгүй зүйл гэж байдаггүйн адил түүнд ч гэсэн зарим нэгэн асуудлууд тулгардаг байна.

Нэн ялангуяа өндөр хүчин чадал бүхий GT-S хувилбарт ашигласан VVTL-i системийн зайг тохируулагчийн боолт хөдөлгүүрийн өндөр эргэлтэд хугардаг байна. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй, хугарсан боолтыг сольсноор бүх асуудал шийдэгдэнэ. Харин GT Celica-ийн VVTi-д энэ асуудал байдаггүй байна.

Улмаар муу тос хэрэглэсэн, эсвэл тосоо удаан солиогүйн улмаар OCV (тосны хяналтын хавхлага) эвдэрдэг, түүнийг солих шаардлага гардаг байна. Энгийн GT-д (1ZZ-FE) ганц OCV байдаг бол GT-S-д (2ZZ-GE) 2 ширхэг OCV байдаг.

VVTL-i системийн зайг тохируулагчийн боолт хугарсан байдал

OCV-г солих шаардлагатай
OCV-г солих шаардлагатай

Спортлог салонтай, урд суудлууд боломжийн зайтай

Өөр нэгэн асуудал нь түүний хурдны хайрцаг! Ширүүн давхидаг жолооч нарт илүү мэдрэгддэг бөгөөд харамсалтай нь онлайнд хэрхэн яаж засварлах талаар тэр бүрчлэн олддоггүй. Тиймээс миний хувьд МТ хурдны хайрцгийг нь тийм ч сайн сонголт гэж чадахгүй.

Ер нь энэ төрлийн спортлог автомашин унадаг, хэрэглэдэг бол найдвартай, итгэлтэй механиктай болох нь чухал юм. Спорт машин болгон өндөр ачаалал авдаг тул амьдрах хугацаа нь түүнийг дагаад богиносдог тиймээс та сайн автомашины механиктай болох хэрэгтэй гэж миний зүгээс зөвлөж байна. АНУ-ын Consumer Reports сайт Селика-ийн найдвартай байдлыг дундаж хэмээн үнэлсэн байдаг бол бусад сайтуудаас энэ талаар мэдээлэл олдсонгүй.

2ZZ-GE хөдөлгүүр
2ZZ-GE хөдөлгүүр

Шатахуун зарцуулалтын хувьд цаанаас зааж өгсөн ёсоор бол Селика GT нь хотод 8.5л/100км харин шулуунд 6.5л/100км байх юм билээ, GT-S хувилбар нь арай илүү хүчтэй гэдэг утгаараа хотод 10л шулуунд 7 л шатахуун зарцуулах нормтой.

Хэрэглэх шатахууны төрөл АИ92 бөгөөд Монголын нөхцөлд замын бөглөрөл зэргийг бодолцон үзээд 15% илүү шатахуун хэрэглэнэ гээд бодчиход гэмгүй юм. Салоны хувьд бол 4 хүн сууна гэдэг ер нь хэцүүхэн дээ. Урд 2 зорчигч бол харин хангалттай суучихна шүү.

Урд пластик самбар тийм ч сайн чанартай биш ч гэсэн Тоёота-ийн дундаж автомашинуудын төвшний чанартай. Хурд авалтын хувьд харин тун боломжийн 6 шатлалт МТ хурдны хайрцагтай хувилбар нь хөдөлгүүрийн 8000 эрг/минутад 110 км/ц хүрдэг, 3-р араандаа хийсэн үед 140+ км/ц хурдлах боломжтой зэрэг нь маш их таалагдсан.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.