4 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ VEROSSA

Уг үндэс нь Chaser болохоор энэ седан нь спорт тал руу хийсэн гэж болох юм. Гэхдээ спорт гэхээр Mark II, Brevis гэх зэрэг үеэлээсээ илүү хүчтэй, хурдан гэсэн үг биш, ердөө л дизайн, хэрэглээ, элементүүд нь спорт маягийн гэхэд болно. Ер нь ердийн хэрэглээний авто машинуудад Sport гэсэн тодотгол нь ийм л байдаг.

Жинхэнэ спорт машин бол арай өөр юм ярих байх л даа. Нэг ёсондоо энэ седаныг азгүй загвар гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэхээр 2000 оны эхэн үе японд бол тэр чигтээ гэр бүлийн автомашины шуурга болсон үе юм. Энэ шуурганд дарагдсан гэхүүдээ. Хэрэв монголд үйлдвэрлэгдсэн бол дараагийн үе нь гарах байсан байх.

Даан ч японд  болохоор япончуудын хүсэл ямар байна түүнээс шалтгаалсан юм даа. Энэ шуургаар Cresta, Brevis, Cima, Bluebird,Laurel, Cedric, Gloria, Cefiro, Diamante, Anfini, Capella гээд олон компанийн олон ч седан сүүлчийн удаа борлуулагдсан юм. Тэдний нэг нь энэхүү Verossa.

  • Чанар муудаа ч биш зүгээр л цаг үе нь биш байсан гэхэд болно. Бүр нарийн статистикийг үзлээ. Тэгсэн нийт ердөө 24000 ширхэг үйлдвэрлэгдсэн гэж байгаан. 4 жилд шүү дээ.
  • Тэгэхээр энэ бол ховор цөөхөн тоотой машин гэдэг нь яах аргагүй үнэн. Тэн хагасаас илүү нь бүтнээрээ ийш тийш гарах байх, тэгээд үлдсэн хэсэг нь сэлбэгийн задаргаанд явна гэсэн үг.
  • Дан ганц монголчууд японоос машин авч байгаа биш. Оросууд гэж агуу том акул зөөгөөд дуусгаж байгаа байх. Одоо япон даяар 70 гаруй Verossa зарагдаж байна гэхээр өдөр ирэх бүр цөөрөх нь ойлгомжтой. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ кузовын сэлбэгийн хувьд ховор гэж хэлэх гээд байгаан.
  • Харин агрегатын сэлбэгийн хувьд Марк II, Brevis, Crown хоорондоо таарах нь элбэг. Гадна дизаны хувьд спорт загварын седан гэдэг нь шууд л мэдэгдэнэ. Түүнд гоёмсог том никель нүүр, том классик их гэрэл, арын урт гоёмсог гэрэл энэ бүхэн аль нь ч байхгүй. Мөлгөр пүүз хэлбэрийн дизайн, хойд урд бандайлгасан ховилтой крыло энэ бүхэн бүгд л спорт элементүүд. Энэ дизайн нь түүнийг ихэмсэгээр хөдөлж явах классик седан биш юу юугүй давхих гэж байгаа юм шиг л санагдуулна.

Салоны дотор тал ч гэсэн спорт маягийн, 3 нарийн салаатай руль, дугуй хэлбэртэй агааржуулах нүх, хөлөөрөө гишгэдэг бус гараараа татдаг зогсоолын тоормоз энэ бүхэн спортлог гэснийг нь илтгэнэ. Нэг ёсондоо Мark II-ийн нэгэн хувилбар. Салоны хувьд хангалттай том гэж хэлэхгүй.

Хойд суудалд суухад урд суудалд өвдөг тулаад л таарна. Чацтай хүн жолоодох юм бол бүрч давчуу болохоор. Харин суудлын хэлбэр нь спорт гэсэн төрх байхгүй ердийн седаны адил. Хөгжмийн хэсэг бол цэвэрхэн, гэхдээ хөгжим гаднах хүрээтэйгээ нэг учир өөр хөгжим тавихад хүндрэлтэй байх. Бараг Марк II-ийн хөгжим байх шиг байна. Навигацийн системгүй хувилбарын паарны удирдлага илүү хялбар.

Салоны өнгөний хувьд бол бараан ба цайвар гэсэн 2 өнгө байна. цайвар нь хүрэн мебель оруулгатай учир арай үзэмжтэй. Жолоочийн суудалд цахилгаан тохируулгатай суудал хийсэн байх юм. Дотор салон нь холимог хийцтэй юм шиг санагдлаа. Ерөнхийдөө бол дажгүй.

Классик 4 салаатай бандгар руль барьж байсан хүнд бол 3 салаатай руль жаахан жул санагдаж магад. Verossa-ийн тэнхлэг нь хойд урдгүй хос дээд доод гартай пүрштэй гэхүү арай хялбар хийцтэй, Skyline бол хойд урдгүй multi link байдаг. Multi Link нь дугуйг замд сайн шахаж өгдөг боловч өртөг ихтэй хийц хэцүү, нарийн тохиргоо шаарддаг.

Түүнийг бодвол тэнхлэгийн асуудал гайгүй байх. Хамрыг сөхөж харвал яг л Марк 2 байж байна. Хөдөлгүүрийн хувьд 3 янз байдаг юм билээ.

Beams
Beams
D4
D4

Уламжлалт 1G-ийн хэмнэлтэт хувилбар Beams 2000, 1JZ-ийн турботой GTE, болон бензиний шууд цацалттай D4 бүхий FSE гэсэн 3 янзаар гарчээ. Турботой н 280 м.х-тэй Chaser Tourer V-тэй адил хөдөлгүүртэй юм. Ийм загвар нь монголд нилээн хэд байдаг юм шиг байлээ.

Харин 2.0-той нь элбэг орж ирсэн байдаг. Хойд хөтлөгчтэй учир өвөл бөгсөө хаях нь их. Өөрийх нь дугуй 15 ба 16-тай бөгөөд 17, 18-ийн дугуй сайхан зохидог боловч манай замд обудаа цохих, хэт хатуу болдог зэргээс тохиромжгүй юм. 2.0-той нь арай л хойрго, 2.5 тай нь таарсан хүчтэй гэх. 2.0-д бол эвдрэл гараад байх юм байхгүй юм шиг байгаан, 2.5 бол арчилгаа шаардана.

Машин нилээн мэддэг байнга анхаарал тавих боломжтой, чөлөө зав ихтэй хүнд бол 2.5 D4 унаж болох л юм. Арчилгаа чинь тэгээд л мөнгө урсана гэсэн үг шүү дээ. Байнгын ажилтай капотоо сөхөж үздэгүй хүнд бол 2.0 найдвартай л даа. Бензин идэлтийн хувьд яриад хэрэггүй биздээ. Бүгд л мэднэ.

Verrossa нь 2004 оны 4 сар хүртэл үйлдвэрлэгдсэн болохоор одоо л авахгүй бол ахиад олдохгүй байх. Гаалийн онцгой татвар ч нэмэгдлээ, хугацаанд нь ч өөрчлөлт орсон болохоор сүүлчийн боломж гэж хэлэхэд илүүдэхгүй байх. Дараагийн загвар гэж байхгүй шүү нөхдөө. Бараг Тоёота-гийн спорт 4 хаалгатай седаны үе ингээд дуусаж байгаа байх шүү. Дараа эрин үе нь болохоор спорт седаныг ахин бүтээх байлгүй, харин хэзээ гэдгийг мэдэхгүй.

2008 оны 1 сард өөрсдийн үйлдвэрлэсэн  D4 буюу 1JZ-FSE, 2JZ-FSE хөдөлгүүрийн доголдлын талаар Тоёота корпорациас албан ёсоор  мэдэгдэл хийсэн байна.

Тус мэдэгдэлд эдгээр хөдөлгүүрүүд нь удаан хугаацаанд сул ажиллуулах явцад хөдөлгүүрийн эргэлт тогтворгүй болж өөрчлөгдөх явдал гарах бөгөөд энэ нь оруулах клапан дээр хуралдах карбон лагаас үүдэлтэй юм гэжээ. 

Үүнд бид тухайн авто машины гүйлтээс хамаарахгүйгээр 5-9 жилийн хугацаанд үйлчилгээ, тохиргоог тохируулж өгөх баталгааг гаргаж байна гэсэн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.