МАГТААЛЫН ХААН BMW (БИ ЭМ ДАБЛЬЮ) 7 СЕРИ

Черный бумер гэж авто машины ертөнцийн алаг ирвэс байдгийг бид мэднэ дээ. Угтаа бол шонхор хамар, улаан, шаргал, эсвэл бор хүрэн үстэй, шингэн царайтай, цэл ногоон нүдтэй Орос ах нар маань Германы алдарт БИ ЭМ ДАБЛЬЮ  M5-г ингэж нэрлээд сурчихсан юм билээ. Бүр ийм нэртэй оросын хүнд гаруудын нөхөрлөл, дайсагнал, азгүйтлын тухай уран сайхны кино ч бий.

Судлаач: Гэхдээ бид энэ удаа Оросын хүнд гаруудын хөлөглөж дээрэм тонуул, зодоон цохион хийдэг БИ ЭМ ДАБЛЬЮ M5-ийн тухай юу ч ярихгүй. Харин цагтаа цалгиж, дэлхийг дээрэлхэж байсан Германчуудын бүтээсэн бас нэгэн баатар дайчин хэрнээ хосгүй гоо үзэсгэлэнт, тав тух, тансаг дээдийн үлгэр жишээ БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн талаар хөөрөлдөнө.

Танилц энэ бол магтаалын хаан БИ ЭМ ДАБЛЬЮ 7 сери...

Базар багш минь, БИ ЭМ ДАБЛЬЮ7 сери гэдэг чинь харсан хүн залбираад үлдмээр, унасан хүн уйлаад давхимаар машин юм даа. Түүний тоноглол, жолооч, зорчигчийн тав тухийг хангасан байдал нь сансарын хөлөг шиг санаанд багтамгүй зүйлсээр мөн ч баян.

Одоо гол яриандаа шууд орьё. Анхлан 1977 онд дэлхийн баян тансаг нь барагдахгүй хүмүүст зориулсан нэгэн авто машиныг цаад догшин немцүүд чинь зохион бүтээчихээд шонхор хамраа улам сөхөж, урт эрүүгээ байдгаар нь дээш өргөчихсөн, харцаа тээр дээрээс доош хандуулаад зогсож байлаа. Тэр нь энэ бидний амаа олохгүй магтан дуулаад байгаа БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн анхны загвар байлаа. Үнэндээ ч магтахаас өөр аргагүй машиныг яалтай билээ.

Бид өнөөдөр БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн анхны загварыг бүтээж байсан инженерүүдтэй уулзаад байна. Та бүхэн 1977 онд энэхүү загвараа анх гаргаж байхдаа ИРЭЭДҮЙН МАШИН ӨНӨӨДӨР хэмээн зарлаж байсан?

Инженер: Тийм ээ тэгэж байсан. Тэр үедээ хүмүүсийн бодох байтугай төсөөлөө ч гүй технологуудыг бид энэ машиндаа суурилуулж байлаа. Нээлтээ хийтлээ маш ч их нууцалж байсан. Тиймдээ ч ИРЭЭДҮЙН МАШИН ӨНӨӨДӨР гэж хэлсэн юм. Анх үзсэн хүн бүр хэсэг хугацаанд юу ч дуугарч чадахгүй гайхашран зогсдог юм даа

Заа та минь сайн сонсож бай. Хаа байсан, бидний зарим нь төрөөчгүй  1980 онд цаад фашистууд чинь БИ ЭМ ДАБЛЬЮ 7 сери турбо загварын машиндаа компьютер, АBS систем, халуун хүйтэн тохируулагч, шил толины халаагч, ослын дэр, дискен тормоз, эвдрэл гэмтлийн үед хянах самбар дээр шууд асах чекний гэрэл зэргийг аль хэдийн суурилуулчихсан бас л ихэмсэг бардам байж дээ.

2016 оны БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн тоноглолд ноён эсвэл хатагтай таны гар хуруу хүрэх бараг л шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн G12-г хөлөглсөн гүн хүндэт жолооч та машиндаа суусан бол “сим сим онгой” гэдэг шиг үйлдэл хийгээд л гүйцээ.

Өөрөөр хэлбэл дуртай дуу чинь кабин дотор эгшиглэж байх нөхцөлд түүнийг улам чангалья гэвэл баруун гарын долоовор хуруугаа төв консоль, дэлгэцийн өмнө аваачаад агаар дээр нар зөв эргүүлээд үзээрэй. Өсгөгч дагаад чангарна. Харин намсгая гэвэл нар буруу эргүүл... Тэр сулраад өгнө.

Хэрвээ радио долгионоо солихыг хүсвэл долоовор, дунд хуруугаа зэрэг гозойлгоод үз... Цаатах чинь эзэнтэн минь “За” л гэнэ.

Зогсоолын автомат системээр тоноглогдсон БИ ЭМ ДАБЛЬЮ 7 сери нь хөдөлгөөнөө өөрөө эхлүүлэх чадвартай. Бас түүний салоны материалыг үзсэн хэнч бай алгаа нэг сайн баярлуулж, нэгэнтэй зөөлөн илээд авмаар хэрнээ, хичнээн чанар, чансаатай гэж санана. Машины урд самбарын гэрэлтүүлэг сэтгэл сэргэмээр, хуруу мэдрэгчтэй агааржуулагч нь уушиг зүрх баярлуулмаар, Скай лоунж (SKY Lounge) люкны гэрэлтүүлэг нь зургаан өнгөөр асаад, ээ мөн сайхан.

Судлаач: Эдгээр тоноглолуудыг үзсэн тэдний мөнхийн өрсөлдөгч, нутаг нэгт Мерседесийнхний нуруугаар нь хүйт оргисон юм. Чухамдаа авто ертөнцийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хождог ч гэсэн, өрсөлдөгчид бие биенийгээ давж гарах гэж ямар их хичээж, ядардаг гэдгийг бид заримдаа мэдэж байх ёстой юм шүү

Эргээд нөгөө их тав тухныхаа тухай ярианд орьё. урд хайрцаг нь кабины агаарыг ионжуулж, таатай болгодог найман өөр төрлийн үнэртүүлэгчтэй. Үүнээс гадна арын суудлын толгойн түшлэг нь илгэн материалаар хийсэн зөөлөн дэртэй учир хичнээн хол явсан ч хүзүү толгой чилж, хүн амьтан руу муухай харах шаардлагагүй.

БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн Жи 12 загварын арын суудал 42.5 хэмээр налдаг нь Мерседесбенз Эс-Класс болон алдарт Mэйбахаас ердөө нэг хэмээр дутуу гэсэн үг. Жолоочийн дэргэдэх буюу манайхны ярьж сурснаар хадам ээжийн суудал нь 90 хэмээр нэмж урагшилна. Урд суудлын түшлэгийн ард байх хөлийн тавиур дээр хөлөө амраасан үед яг л хурдны галт тэргэнд суусан юм шиг таатай мэдрэмж төрнө. Тэгж байхдаа бас хөлөө жийж, нуруугаа тэнийлгээд унтаж, амарч болно оо. Бөглөөн дунд гэрийнхээ диван дээр байгаа мэт л амраад ав. 10 инчийн зурагтаараа кино, дэлхийн шилдэг хамтлаг дуучдын болон Монголынхоо чадалтай сайн уран бүтээлчдийн тоглолт, клипийг үзэхээ мартав даа.  

Энд нэг зүйлийг яасан ч орхиж болохгүй. Тэр нь эрхэм БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн арын суудалд байрлах 7 инчийн таблетаар машины тоноглолуудаа хялбархан удирдаж болно. Энэ машин кабин дотроо 14 өсгөгчтэй. Тэд хүсвэл таныг нүргэлүүлж, уянгалж, унтуулж, уурлуулж, уйлуулж, арагдаж, инээлгэж, бас нисгэж дөнгөнө.

  • Түүний лазер их гэрэл саргүй шөнө 600 хүртэлх метр газрыг нартай өдөр шиг гэрэлтүүлж чадна. Тэр бас өмнөөс ирж байгаа машины жолоочийн нүдийг гялбахаас хамгаалсан Селектив Бийм (Selective Beam) систем суурилуулжээ. Энэ олон суурилагдсан тоноглолыг яриад байвал барагдахгүй нь. Та бодитоор нь нэг үзээрэй. Судлаач миний хувьд бол эрүү мултарч унамаар л болсон доо

Магтаалын хаан БИ ЭМ ДАБЛЬЮ 7 серийн Жи 12 загварыг Монголчууд олон олноор нь унаж эдлэх болтугай. Тэр сайхан цаг удахгүй ирэх болтугай.