МОТОРЫН РЕМЕНЬ (DRIVE BELT/FAN BELT)

Ремень нь хөдөлгүүрийн тахир голын эргэлтийг эйр кондейшны компрессор, генератор болон рулийн гидрийн аппаратуудад дамжуулах үүрэгтэй. 

Ремень муудсан элэгдсэн шинж тэмдгүүд

  • Ремень хэт хуурайшсан, хагарсан эсвэл гөлгөр болсон
  • Ремень нь шунгинах хяхтнах дуу гаргах

Ременийг солих эсвэл засварлах зөвлөгөө

  1. Хуучны хөдөлгүүрт “V” хэлбэртэй универсал ремень ашигладаг байсан. Сүүлийн үеийн хөдөлгүүрт хавтгай “биржгэртэй” ремень хэрэглэдэг болсон.
  2. Ременийг үйлдвэрлэгчийн заасан ашиглалтын хугацааны дагуу сольж байх шаардлагатай. Техник үйлчилгээ хийлгэж духны ремень солихдоо бусад бүх ременийг сольж байхыг зөвлөж байна.
  3. Дунджаар 48.000км болгонд духны ремень болон түүнтэй холбоотой эд ангийг сольж байвал зохистой.
  4. Өндөр чанарын, баталгаатай ремень хэрэглэхэд дуу чимээ гаргахгүй ашиглалтын хугацаа илүү урт байдаг.
  5. Тагны жийрэг муудаж ремень дээр тос гоожих нь түүний ашиглалтын хугацааг багасгадаг.
  6. Хөдөлгүүрийн тос шинэ ременийг ч хүртэл гэмтээдэг. 
  7. Усны помп дуу орох эсвэл гоожиж эхэлбэл нэн даруй солих шаардлагатай. Энд тэнд гоожих хөргөх шингэн ременийг гэмтээх аюултай байдаг.