БНХАУ-ЫН АВТО ЗАХ ЗЭЭЛ ИРЭХ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД 20%-ИАР ӨСНӨ

БНХАУ машины зах зээл Жак ма-ийн жижиглэн худалдааны шинэ бодлогын дагуу амжилттай өсөн тархаж байгаа бөгөөд бусад компаниудыг ч мөн уг бодлогын дагуу ажиллахыг уриалж байгаа юм.

Машины зах зээл улам өргөжин тэлж байна, Жишээ нь Хятад улсын машины санхүүгийн зах зээл 10 их наяд юань буюу 1.57 триллион доллароос ч илүү байх магадлалтай - гэж SouChe-ын санхүүгийн албаны дарга Alan Yuan хэлжээ. 

Түүний таамгаар ирэх 20 жилд уг үзүүлэлт 20 хувиар өсөх боломжтой байгаа юм.

Мөн Alibaba нь уг зах зээлийн өсөлтөд гол нөлөөг үзүүлж байгаа бөгөөд худалдаа арилжаа явуулахад хамгийн тохиромжтой орон зай гэж үзжээ.

Жак Ма-ийн дэвшүүлсэн жижиглэн худалдааны тухай шинэ бодлого нь SouChe компанийн хүрээнд амжилттай хэрэгжсэн ба 100,000 гаруй шинэ диллертэй болсон гэдгээ Alan Yuan дурдсан юм. 

Уг шинэ бодлого нь худалдааны шинэ урсгалыг бий болгох зорилготой ба аливаа компанид үйл ажиллагааныхаа үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлчлүүлэгч нийлүүлэгч хоёуланд нь ач холбогдолтой байх боломжийг бүрдүүлж өгдөг байна.