HONDA HR-V

HR-V гэдэг нь Hi-Rider Revolutionary Vehicle гэдэг үгийн товчлол бөгөөд урд өмнө нь байгаагүй, хувьсгал хийсэн гайхалтай машин гэдэг утгаар нь ингэж нэрлэсэн байна.

  • 1998 оны 9 сард 3 хаалгатай загвар анх худалдаанд гарсан ба J (урд дугуйгаараа хөтөлдөг, дан нударган голтой), J4 (4 дугуйгаараа хөтөлдөг, дан нударган голтой), JS4 (дан нударган голтой, калапангийн VTEC системтэй, 4 дугуйгаараа хөтөлдөг) гэсэн 3 төрөлтэй бөгөөд J, J4 загварууд нь механик 5 араатай. 5 хүний багтаамжтай бөгөөд цуваа 4 цилиндртэй 16-ын калапантай, 1.6 литрийн багтаамжтай 105 болон 125 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй ба урд дугуй болон 4 дугуйгаараа хөтөлдөг.
  • 1999 оноос 5 хаалгатай загвар худалдаанд гарч, 3 хаалгатай загварт хэсэгчилсэн шинэчлэл явагдсан. Мөн 2003 онд эд ангийн шинэчлэл явагдсан ба 2006 оноос үйлдвэрлэл нь зогссон байна.