NISSAN ХУУЧИН ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРЭЭ ЕВРОПД ҮЛДЭЭНЭ

Nissan-ий хуучин dCi хөдөлгүүрт баяртай гэж хэлээрэй

Volkswagen, Mazda, Daimler гэх мэт авто ертөнцийн акулууд дизель хөдөлгүүрээс татгалзаж уг төрлөөр машин үйлдвэрлэхээ больсон. Уг өөрчлөлт үйлчлүүлэгчдэд нөлөөлж бензин хөдөлгүүр болоод цахилгаан Hybrid машин авах сонирхолтой болно гэж Nissan үзэж байна. Тиймээс ч бусад компаниудын адил европт дизелээс татгалзах болжээ.

Нийт автомашины зах зээлийг авч үзвэл дизель машины эрэлт харьцангуй буурч байгааг харж болно. Гэсэн хэдий ч худалдан авалт нь бүрэн зогсоно гэж дүгнэж болохгүй

Тиймдээ ч Nissan-ий хувьд дизель машины хэрэгцээ үйлчлүүлэгчдийн дунд үргэлж байна гэж үзээд үйлдвэрлэл явуулахаа бүрэн зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.

Nissan-ий хувьд одоогоор Францын түнш Renault-ээс нийлүүлдэг  1,5-, 1.6-, 2.0 литрийн хэмжээтэй шаталтат төрөл дотроо хамгийн шилдэгт тооцогдох түлш зарцуулалт багатай, бүрэн цэвэршүүлдэг хөдөлгүүрийг машинууддаа суурилуулдаг.

Nissan-ий Micra, Pulsar, Juke, Qashqai, X-Trail гэх мэт сэтгэл догдлуулам дизель гэр бүл Европ даяар тархсан байдаг.

Манай дизель хөдөлгүүрийн борлуулалт Европт голлон төвлөрсөн байдаг. Харин цахилгаан машины төрөл нэмэгдэх тусам дизель машины зах зээлд эзлэх байр суурь буурах төлөвтэй байна - гэж Япон дахь салбарын төлөөлөгч ярилцлагадаа дурдсан байна.

Өнгөрсөн жил голлох 15 машин үйлдвэрлэгчдийн худалдаалсан машины 50 хувь нь дизель машин байсан бол 2018 оны хувьд уг үзүүлэлт эрс буурна гэж судлаачид үзжээ.

Гэхдээ олон автомашин үйлдвэрлэгч дизель хөдөлгүүрээ шинэчлэх хэтийн төлөвлөгөөгөө зарлаж байгаа билээ. Жишээ нь Volkswagen эрлийзжүүлсэн шаталтат дизель хөдөлгүүрээ танилцуулаад байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.