МЭДЛЭГ - ТОСОЛ БА ANTIFREEZE ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? №72

#KNOWLEDGE

Авто машины хөдөлгүүрийн ажиллагааны явцад, түүний эд ангиудад их хэмжээний халалт үүсэж байдаг. Хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30% ийг гадагшлуулж чаддаг.

Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд  дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.

ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН

Дотоод шаталтын хөдөлгүүрийн ажиллагааны явцад түүний эд ангиудад маш их хэмжээний халалт үүсдэг. Хөдөлгүүрийн ажиллах хэвийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх хэрэгтэй. Шингэн эргэлтийн хөргөлтийн систем автомашинуудад түгээмэл хэрэглэгддэг. Энэхүү хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30%-ийг гадагшлуулж чаддаг. Хөргөлтийн системийн баталгаатай ажиллагаа болон хөргөх чадвар түүнд эргэлдэж байгаа шингэнээс их шалтгаална.

Ашиглах нөхцөл болон зориулалтаас шалтгаалан хөргөлтийн шингэнд дараах шаардлагуудыг тавина:

  1. Дулаан багтаамж болон дулаан нэвтрэлт сайтай байх
  2. Буцлах болон уурших температурын хэмжээ их байх
  3. Царцах температурын хэмжээ бага байх
  4. Обьёмын тэлэлтийн коэффициент бага байх
  5. Хөргөлтийн системд тунадас үлдээхгүй байх
  6. -70-с +100 хэмийн хооронд хөдөлгөөнтэй байх (зууралдамтгай байх)
  7. Хөөсрөхгүй байх
  8. Гал гарахад аюулгүй байх болон байгаль орчинд хор хөнөөлгүй байх
Хөргөлтийн шингэний ангилал, нэр төрөл

Орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд "Антифриз" хэмээх шингэнийг хэрэглэдэг. Өнөө үед хөргөлтийн шингэнийг хоёр янзаар нэрлэж байна: "Тосол", "Антифриз".

ТОСОЛ бол "Антифриз"-ийн нэгэн худалдааны тэмдэг юм. "ТОС"- Технология Органического синтеза (Органик химийн урвалын технологи). "ОЛ"- этиленкликоль химийн бодисын сүүлийн хоёр үсэг юм. "Тосол"- ын найрлагад ихэвчлэн гликолийн төрлийн хөлддөггүй шингэнүүд ордог. Энэ нь этиленгликолийн хольцтой ус юм.

Этиленгликоль - ямар нэгэн үнэргүй, -12.7С хэмийн хүйтэнд царцдаг, +197С хэмийн халуунд буцалдаг шаравтар өнгийн тосорхог шингэн. Ус этиленгликоль хоёрыг хольсноор хасах хэмийн хүйтэнд царцдаггүй шингэн гаргаж авдаг. Этиленгликолийн орц 66,7% байвал тус шингэн -75С хэмийн хүйтэнд царцахгүй байх боломжтой.

Гэвч этиленгликоль металлын эд ангиудыг зэврүүлэх магадлал өндөртэй бодис юм. Тиймээс тус шингэний үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд түүнд зарим нэгэн нэмээснүүдийг нэмдэг. Гэхдээ нэмээсний хэмжээ нийт антифризийн 8%-иас илүүгүй хувийг эзэлж байх ёстой. Уламжлалт хөргөлтийн шингэн буюу тосоолонд тодорхой хэмжээний силикат, борат, нитрит, фосфат агуулагдаж байдаг. Эдгээр нь металлыг зэврэлтээс хамгаалах үүрэгтэй юм. Гэвч дээрх шингэнүүдэд зарим нэгэн дутагдлууд байдаг; тунадас үүсгэж хөргөлтийн системийг бөглөх аюултай.

1990-ээд оны дундуур шинэ төрлийн карбоксилатан шингэнийг боловсруулан бий болгожээ. Энэхүү шинэ төрлийн шингэн нь тундас үлдээдэггүй, дулаан багтаамж сайтай болоод зэврэлт үүсгэдгүйгээрээ давуу талтай юм. Мөн энэхүү антифриз нь хөргөлтийн үүрэг гүйцэтгэхээс гадна хөргөлтийн системийг бүхэлд нь цэвэрлэж өгдөг.

Карбоксилатан антифриз нь силикатан зэврэлтийн эсрэг нэмээстэй антифризтэй хольж болдоггүй. Энэ хоёр шингэнийг өнгөөр нь ялгах боломж байхгүй тул тухайн автомашины үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөнө. Энэ нь түүний нэг том сул тал юм.

Барууны хөргөлтийн шингэнүүд ASTM (Америкийн стандартчиллын систем ) эсвэл SAE-ийн чанарын шаардлагыг хангасан байдаг.

  • ASTM D3306 болон ASTM D4656 - суудлын болон бага оврын ачааны автомашинд зориулагдсан.
  • ASTM D4985, ASTM D5345 - Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хөдөлгүүрт зориулагдсан.

Гэхдээ зарим автомашин үйлдвэрлэгчид хөргөлтийн шингэнд өөрсдийн онцгой шаардлагуудыг тавьдаг. Жишээ нь: General Motors-Antifreeze concentrate GM 1899-M, GM 6038-M, Volkswagen компани G-12, G-11 стандартыг шаарддаг.

Европын үйлдвэрлэгчдэд зориулагдсан гурван ангилал байдаг. Үүнд:

  • G11 бол этиленгликолийг ашигладаг, тунадас багатай, ерөнхийдөө хамгийн хямд хөлддөггүй шингэн. Энэ ангиллын шингэн нь ногоон өнгөтэй байдаг.
  • G12 нь этиленгликоль ба карбоксилатын нэгдэлийг ашиглагддаг. Зэврэлтийн эсрэг хөөс нь бүх дотоод гадаргууд биш харин зөвхөн үүсч буй голомтонд бүрэлддэг тул дулаан гадагшлуулах үр ашгаар G 11-ээс илүү сайн юм. Их хурдан эргэлттэй бөгөөд халалт ихтэй хөдөлгүүрт хамгийн сайн тохирно. Улаан өнгөтэй. Эдгээр нь нэлээд үнэтэй байна.
  • G13 бол полипропиленгликоль гэдэг экологийн хувьд илүү цэвэр, хор багатай, хурдан задардаг бүтээгдэхүүн ашигладаг. Ялангуяа Европ тивийнхэн экологийн шаардлага өндөр учир өндөр үнэтэй ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Энэ ангиллын шингэн шар юм уу эсвэл улбар шар өнгөтэй байна. Харин ОХУ болон азийн авто үйлдвэрлэгчид энэхүү ангиллыг баримталдаггүйг санах хэрэгтэй.
Тогтмол хугацаанд хөргөлтийн шингэн сольж байсан хөдөлгүүр
Тогтмол хугацаанд хөргөлтийн шингэн сольж байсан хөдөлгүүр
Хөргөлтийн шингэнийг солилгүй удаан явсан хөдөлгүүр
Хөргөлтийн шингэнийг солилгүй удаан явсан хөдөлгүүр

Ингэснээр хөдөлгүүр хэт халалтад орж, тосолгооны системийн ажиллагаа алдагдаж, хөдөлгүүрийн үндсэн болон зангилаа эд ангиуд маш хурдан элэгдэлд орж эхэлдэг. Үүний тод жишээ нь тосолгооны системийн битүүмж алдагдах буюу маслын кольц болон гильцэнд завсар зай гарснаар машинаас утаа гарч эхэлдэг.

Хөргөлтийн шингэн

Автомашины хөргөлтийн шингэн нь дотроо өвлийн улирлын, урт хугацаагаар хэрэглэх гэсэн 2 янз байдаг. AF (антифриз), LLC (long life coolant) гэсэн 2 төрөл бий. Дээрх хоёрын аль алинд нь этиленгликогент гэх хэд хэдэн нэмэлт бодис орсон байдаг.

Өмнө нь хөргөлтийн шингэнийг зөвхөн хүйтний улиралд л хийдэг байсан бөгөөд АНУ мэт өргөн уудам нутагт дулаан газраас хүйтэн газар очих болгондоо шингэнээ солих шаардлага гардаг байсан. Хэрэглэгчдэд энэ нь маш хүнд байсан бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд дулаан хүйтэн ямар ч нөхцөлд удаан хугацаагаар хэрэглэх боломжтой LLC (long life coolant)-ийг бүтээсэн.

  • LLC нь жил дамнан урт хугацаагаар ашиглагддаг хөргөлтийн шингэн юм. Энэ шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангахаас гадна, хөргөлтийн систем болон блок доторх хана зэргийг зэврэлт нагар өнгөр тогтохоос хамгаалсан шингэн юм. Мөн LLC нь өөрөө исэлдлээс хамгаалсан нэмэлт элементийг агуулсан байдаг.
  • LLC нь найрлага дахь этиленгликоген нь исэлдэж муудах, зэврэлтээс сэргийлэх нэмэлт бодис нь муудах зэргээс хөлдөх температурыг хувиргах, зэврэлтээс сэргийлэх чадвар нь буурдаг. Эдгээр элементүүдийн бууралтыг тооцоолж LLC-ийн хэрэглэх боломжит хугацааг тогтоосон байдаг. Ойролцоогоор 2-3 жил байдаг.
  • AF антифризийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх шинж чанараа алддаг учраас хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блокд нагар, бохирдол үүсгэж дулаан дамжуулалт муу явагдсанаар хөдөлгүүрийн эд ангийг тослох систем алдагдана. Ингэснээр тосны шинж чанарыг алдах буюу хөдөлгүүрт элэгдэл их үүсэх аюултай.

AF (антифриз), LLC (long life coolant) хөргөлтийн шингэн нь улаан эсвэл ногоон өнгөтэй байдаг.

  • Улаан өнгө нь хөргөлтийн шингэний бохирдлыг шалгаж үзэхэд дөхөмтэй.
  • Ногоон өнгө нь хөргөлтийн шингэнийг хаагуур алдагдаж байгааг харж хянах зорилготойгоор хийгдсэн. Хөргөлтийн шингэнийг солих гэж байгаа тохиолдолд урд нь ямар өнгийн шингэн хийж байсан нь хамааралгүй бөгөөд хөдөлгүүрийн тос сольдогтой адилаар угаах буюу усаар хөөлгөж зайлсаны дараа хийхэд ямар нэгэн ялгаа байхгүй адилхан үйлчилгээтэй.

Харин хөргөлтийн шингэн нэмэх гэж байгаа бол энэхүү хоёр шингэний химийн найрлага нь өөр хоорондоо ялгаатай учир хооронд нь хольж хэрэглэж болохгүй. Учир нь энэ хоёр шингэн холилдсоноор ээдэлт, исэлдэл явагдаж хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блокд нагар, бохирдол үүсгэх хор нөлөөтэй.

Хөргөлтийн шингэнийг солих

Зарим жолооч нар хөргөлтийн шингэнийг солих шаардлагагүй гэж үздэг. Гэвч энэ бол эндүүрэл. Ашиглалтын явцад хөргөлтийн шингэний чанарын үзүүлэлтүүд нь байнга буурч байдаг: хөөсрөлт үүсэх, резинд сөргөөр нөлөөлөх, металл эд ангиудад зэврэлт үүсгэх , царцах температур буурах г.м.

  1. Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх шинж чанараа алдаж хөргөлтийн системийн хананд хаг нагар тогтоодог учир заавал усаар зайлж угаасны дараагаар шинэ хөргөлтийн шингэнийг хийнэ.
  2. Хөдөлгүүрээ унтрааж хөргөөд хөргөлтийн шингэнийг хэмжиж үз. Царцах темпаратур нь хасах 40-н хэмээс дээш байгаа эсэхийг шалга.
  3. Хөргөлтийн шингэн сольсны дараагаар радиатор, хөдөлгүүрийн блокт хий орсон байдаг бөгөөд хэсэг хугацаагаар нормалдаж хий бүрэн гарсан эсэхийг шалга. /хийн бөмбөлөг гарч, шингэн дундарч байгаагаар мэдэж болно/
  4. Хөргөлтийн систем шингэний систем бүрэн дүүрсэн үед  дотор салоны паар халуун үлээнэ.
  5. Хөргөлтийн шингэний илүүдлийн саванд шингэнийг дээд түвшингээр нь хий.
  6. Хөргөлтийн шингэн нь усыг бодвол илүү нэвтрэх чадвар өндөртэй байдаг тул хөргөлтийн системийн холбоосуудаар шингэн гоожиж байгаа эсэхийг нягталж шалга.
Анхаарах
  1. Устай хольж хийдэг антифриз, LLC-г дангаар хийвэл уг машин хөргөлтийн шингэнээрээ дамжин хөлдөх аюултай. Учир нь цэвэр этилэн гликолийн хөлдөх температур дөнгөж -13С байдаг.
  2. Зарим хөргөлтийн шингэний савлагаан дээр жишээ нь 60.000-80.000 км эсвэл 4-6 жил гэж бичигдсэн байдаг ч үүнийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Яагаад гэвэл хөдөлгүүр бүрийн ашиглалтын нөхцөл өөр байдаг.
  3. Өөр өөр маркийн антифризүүдийг хооронд нь холихгүй байх.
  4. Хөргөлтийн шингэн нь нэмэх 85-100 градуст ажилладаг тул түлэгдэхээс болгоомжил.
  5. Этиленгликоль бол хортой бодис тул түүнийг агуулсан хөргөлтийн шингэнтэй харьцсаны дараа гараа усаар угаах шаардлагатай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.