ХУЙХТАЙ ЛАДА

Youtube-д Garage 54 гэх хуудас байдаг. Механикийн талаарх мэдлэгийг нээж өгдөг их аятайхан хуудас бий. Оросын хуудас нь 1.4 сая дагагчтай гээд л бодохоор олон байгаа биз? Тэд өөрсдийн англи сувагтаа нэгэн сонирхолтой бичлэгийг оруулсан байна. Бидний сайн мэдэх хуучны Лада-д 5 тонн зуурмаг хийгээд явж болох уу гэдэгт хариулт авахаар тус бичлэгийг хийж ээ.

Зуурмагийг урсгахгүйн тулд жолоочийн суудлыг модоор хашилт хийж хатаасан аж. Кузовын зайг ихэсгэхийн тулд хойд суудлуудыг авч тээшрүү зуурмаг орох боломжийг нээж өгч ээ.

Зуурмаг хатсаны дараа машин огт хөдөлсөнгүй, магадгүй хонхор газарт орсонтой холбоотой байх. Нэлээд хүчилсэн ч хөдлөөгүй, үргэлжлэлийг та доорх видеоноос сонирхоорой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.