HONDA ELEMENT

YH2  загвар  (2002он-2011он)

Америкийн Охаёо мужийн Honda R&D Americas,Inc  компанид дизайн нь зохиогдон үйлдвэрлэгдэж байгаа SUV төрлийн авто автомашин юм. 2001 онд хойд америкийн олон улсын авто үзэсгэлэнд төсөл загвар нь “model X” нэрээр тавигдан 16-24 насны залууст зориулсан, газраас өндөр, дотроо зай ихтэй SUV болон минивэний шинжийг агуулсан хэмээн танилцуулагдсан.

Далайн эргийн наран шарлагын газрын “Life Guard” аврах хэсгийн зориулалтаар ашиглах, 10 футээс илүү урттай усны гулгах тавцан (Surfing) ачих боломжтой байх зэргээр төлөвлөгдөж байсан. Платформын хувьд C-RV-тай адил бөгөөд дэлгэгдэж онгойдог хажуугийн хаалга нь онцлог юм.

Хажуугийн арын хаалга нь урд талын хаалгыг онгойлсны дараа л онгойдог ба үүнийг нэмэлт хаалга, ачааны хаалга гэх зэргээр нэрлэдэг юм байна. Харин салоны дотор тал нь усны хамгаалалттай шалтай.

  • Хөдөлгүүр нь 2.4 литрийн K24A цуваа 4 цилиндртэй DOHC i-VTEC, 160 морины хүчтэй ба урд хөтлөгчтэй нь 5 шатлалтай механик болон автомат, харин япон дахь 4WD хувилбар нь 4 шатлалтай автомат хурдны хайрцагтай.
  • 2002 оны 12 сараас америкт 2003 оны 6 сараас  японд борлуулагдаж эхэлсэн боловч хоёр тийш дэлгэгддэг хаалга, хямдхан машин мэт харагдуулах дизайнаасаа болоод 2 жилийн дотор борлуулалт бага багаар унасаар америкаас татах импортоо бүр мөсөн зогсоосон.
  • 2007 онд хөдөлгүүрийн чадлыг 166 м.х болгон 5 шатлалтай хурдны хайрцаг тавьж, өнгөний хослол, салоны дотор талыг шинэчилсэн. Мөн 18 инчийн дугуй, доош суулгасан пүрш, тусгай гадна дотор бүхий “Element SC” хувилбарыг нэмж гаргажээ.
  • 2009 онд урд нүүр, бампер, урд хойд гэрэл зэргийн дизайныг нилээн өөрчилсөн.
  • 2010 оны 10 сард Honda America-гаас 2011 оноос  Element загварын үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоохоо мэдэгдсэн байна.
  • 2007 онд гаргасан Dog-Friendly (Нохойд ээлтэй) хувилбар нь Dogcars.com сайтын “Dog Car of the Year” шагналыг хүртсэн нь үнэлэмжийг өсгөсөн байна. Тээшний хэсэгт тэр чигт нь нохойд зориулан хийж оосорлох дэгээ хүртэл гаргаж өгчээ. Түүгээрч зогсохгүй нохойд зориулсан сэнс, махны өнгөтэй арын суудал, ясны хэлбэрийн дизайнтай шалны резин дэвсгэр, ус цалгихааргүй сав, гадна талд тусгай таних тэмдгийг хийж өгсөн байна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.