МЭДЛЭГ - ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙ PH ҮЗҮҮЛЭЛТЭЭС ХАМААРЧ ЗЭВРЭЛТ ҮҮСДЭГ №73

#KNOWLEDGE

ACID (хүчил) Alkalinity (шүлтлэг) PH хэмжилтийн багажаар автомашины хөргөлтийн шингэний хүчил болон шүлтлэгийн хэмжээг хэмжинэ. Хэмжилтийн утга нь 1-с 14 хооронд заах бөгөөд энэхүү утгуудад харгалзах шинж чанарууд нь хөргөлтийн шингэн хөдөлгүүрийн металл эд ангиудад зэврэлт үүсгэх чанарыг заадаг.

Автомашины хөргөлтийн шингэний байх ёстой хэвийн хэмжээ нь 8.5-с 10.5-н хооронд байх ёстой. Хэрвээ энэхүү утга нь 10.5-с дээш буюу их байвал тухайн шингэн Шүлтлэг ихээр агуулж байгааг заах бөгөөд төмөрлөг бус зэс, хөнгөн цагаан гэм мэт материалуудад гэмтэл учруулна. Хэрвээ хэмжилтийн утга 8.5-с доош буюу бага байвал тухайн шингэн Хүчиллэг болсон байх бөгөөд төмөрлөг болон хөнгөн цагаанд аль алиных нь гадаргуу дээр хужирлаг үүсгэх буюу цагаан өнгөр тогтоох болно.

Энэхүү шинж тэмдгүүд нь хөргөлтийн системийн дотор үүсэж тунадас болж хөдөлгүүр болон хөргөлтийн системийн нарийн нүх сүвнүүдийг бөглөх болно. Мөн хөргөлтийн шингэн хүчиллэг болон шүлтлэг ихээр агуулснаар металл эд ангиудад зэврэлт үүсгэх болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.