40-ИЙН БИДОН

Намайг хүүхэд байхад СССР-ийн үед буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсад Зөвлөлт улсаас орж ирсэн олон зүйлс байлаа. Волга, Рекорд телевизор, 13-ын бөмбөг, сумтай цагаан үзэг болон алдарт 40-ийн бидон.

Тэр үед зарим зүйлсийг үнээр нь болон багтаамжаар нь шууд нэрлэдэг байж. 9-ийн тос гэдэг нь 9 төгрөгийн үнэтэй болохоор тэгж нэрлэсэн хэрэг шүү дээ.

Харин 40-ийн бидон гэдэг нь багтаамжаар нэрлэсэн ажээ. Яг үнэндээ ихэвчлэн 38 литр ордог байсан байх шүү.

Үнэхээр бат бөх эдэлгээтэй учраас одоо ч хөдөөгүүр гол бидон байсаар байгаа.

Хүүхэд байхдаа 40-ийн бидоноор ус зөөж үзээгүй миний үеийнхэн гэж байхгүй биз. Зөвхөн аав л зөөж хүчирдэг аварга том сав байлаа. Харин түрдэг тэрэгтэй бол өөр хэрэг шүү. Зуны сэрүүн өглөө булгаас ус зөөхөд тун сайхан сан. Харин түрдэг тэрэгнээсээ буулгаад гэр рүү оруулахад хөөрхөн л ажил болдог байж дээ. Дүүтэйгээ хамжаад цалгиулж барин оруулдаг сан.

Аахан, одоо танд 35 литрийн хөргүүрийн тухай ярьж өгье. 35 литрийн багтаамжтай мөртлөө нээг их том биш авсаархан хийцтэй, асар бат бөх гадаргуутай, гамтай хэрэглэвэл нэг насаараа ч хэрэглэж болох хөргүүрийг танд санал болгоё. Жаахан халилтай яривал 40 литр ус бараг л орчихно доо. :-)

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.