АВСАН ХОНИО САЙХАН ЭВДЭЭД, ХАЙРЦАГЛААД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ

Одоо үед мах эвдэж чаддаг хүмүүс цөөрөөд л байгаа нь харамсалтай. Гэхдээ л заагаад өгвөл сурах хүсэлтэй байгаа нь сайшаалтай. Интернэтэд хонь эвдэж буй бичлэг зөндөө байна лээ. Дуртайгаа үзээд сураад аваарай.

Машинтай, майхантай аяллын салшгүй хэсэг нь хоол унд юм. Тэр тусмаа хорхог, гурилтай шөл, гэдэс дотор гээд хэлэхэд л, арааны шүлс асгармаар сайхан байгаа биз. Хөдөө нутагт очиход хонь хямдхан байдаг нь сайхан. Түүнчлэн баталгаатай найдвартай хоньчноос сайн хонь аваад хотруугаа буцахад хотын бидэнд завшаантай хэрэг шүү.

Хонины махаа сайхан эвдэж жижиглэж чадвал түүнийг Mobicool-ийн 35 литрийн хөргүүрт асуудалгүй багтааж болно. Хонины гулууз мах багадаа 16 кг, ихдээ 25 кг болдог юм.

Зуны халуун өдөр аяллаас буцаж ирэхдээ шинэ хонины махтай ирэх нь сайхан биш гэж үү.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.