ТАТЛАГА ЯАГААД ТОД ШАР БАЙДАГ ВЭ?

Нартай өдөр шаварт суугаад тэр өдөртөө гарчихдаг бол сайхан л байна. Өдрийн хурц наранд асуудал  шийдэгдэх учраас машины татлагыг заавал шар хийх албагүй байсан биз. Даанч амьдрал тийм биш.

Гэрэл байгаа бол харанхуй байж л таараа. Шаварт суугаад өөрөө гарчих санаатай ноцолдсоор байтал харанхуй болж эхэлдэг. За одоо л бодож эхэлнэ. Эхнэр хүүхэд сүүлдээ залхаж, өлсөж, даарна, үглэнэ. Асуудал ч эхэлнэ дээ.

Татах машин ирлээ ашгүй, үүлтэй шөнө таарч тас харанхуй. Хэдийгээр машины гэрэл байх ч машин татаж авах нөр их ажилд гэрэл хэзээ ч хүрэлцэхгүй шүү дээ. Татлага нь Emergency Kit буюу Ослын үеийн бүтээгдэхүүн гэдэг ангилалд ордог. Шаварт суусан машиныг гаргах нь ослын үеийн өндөр хариуцлагатай ажил гэж тооцогдоно. Ослын үед бүх зүйл тод өнгөтэй, ашиглахад хялбар, цаанаа олон зүйлийг бодож тооцоолсон байх ёстой.

Өнгөгүй юмуу хар бараан татлага байсан гэж бодъё. Татлагыг хараагүй хэн нэгэн түүнд тээглэдэж унах, хоёр машиныг татлагаар холбоогүй байна гэж бодож гэнэ алдах, ялангуяа чирэгдэгч машины жолооч анзаарахгүй байх боломжтой.

Уул уурхайн техник хэрэгслүүд шар өнгөтэй байдаг нь бүрхэг орчинд холоос хамгийн тод харагддаг учиртай.

Иймээс мэргэжлийн татлагыг Тод шар, Тод хурц ногоон гэх мэтийн асаж буй өнгөөр хийдэг байх нь.

Мэргэжлийн аль ч татлагыг зөвхөн шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан, хамгийн сүүлийн үеийн технологиор гаргаж авсан нийлэг материалаар хийдэг. Тасарсан ч гэсэн харваж хүн алахгүйгээр тооцоолно.

Татлагын даацыг бүр хэдхэн грамаар хүртэл зөрөхгүйгээр маш нарийн тооцоолж хийдэг. Даац хэтэрсэн л бол тасарна гэсэн үг. Тасрахгүй байх нь машинаа эвдэх аюултай. Ихэнх суудлын машины хувьд ачаа зорчигч нь ороод 3-5 тонн байдаг ч татлагыг 4 тонн, 8 тонн, 10 тонн, 15 тонн гэх мэтээр даацын хязгаартай үйлдвэрлэдэг.

Шавар руу орохдоо тооцоолол алдаж буруу алхам хийсэн байж болох ч гарахдаа харин тооцоололгүй, муйхар байж болохгүй шүү. Шавар руу орж нэг алдаж болно, дахин алдаж болохгүй.