ЖИВСЭН НАЙЗЫГАА АВРААЧ

Нараагийн түүх:

Ийм нэг явдал болсон юм. Унтраалттай машиныг чирж гол гаргахаар санаархаж, татлага богинодсоны улмаас салаалж таталгүй TLC80 - Jimny - Чирэгдэгч машин гэж цуваа холбож ороод хамар арай далдлаагүй устай намрын уур савссан голд шөнийн 2 цагт чирэгдэгч машинаа дийлэлгүй таг зогсов.

Ус эхлээд хөлөнд, дараа нь өгзгөнд мэдрэгдээд, найз охиноо суудлаасаа хөндий суухаар болгож өгөөд зүтгэх гээд араандаа хийхэд ус ричак давцан байхым байна лээ. Зогссон шалтгаан их хөгийн. Хойд дугуй татлагаа ороогоод гар тормосныхоо тросыг чивчиртэл нь чангалчихсан байсан. Тэгээд л нам.

Яахав татах машинууд байсан болохоор айж зовсонгүй л дээ. Тэгээд ер нь бүсэлхийгээр татсан усанд машин дотроо суух чинь бас л сонин мэдрэмж юм байна лээ шүү. Чирэгдээд гарч байхад салон доторх ус нь цалгиж нүүр ам руу үсрээд л...

Сургамж:

Нэгэнт усанд ороод машин таг болсон үед татуулахаас өөр аргагүй. Зориулалтын татлагатай, татах хүчтэйхэн том машин явуулж өгөөч гэж бурхнаас гуйх л үлдэнэ дээ. Живсэн машиндаа орж гарах үед усанд сэлж чаддаггүй хүнд эвгүй гэж яана.

Бараг л живж байгаа мэт мэдрэмж төрнө шүү дээ. Хэдий зун ч Монгол орон маань шөнөдөө хүйтэн, голын ус цэл хүйтэн, олон дахин орж гараад бие цэлдэн хөх, сүүлдээ хүйтнийг ч мэдрэхээ больж байгаа юм даа.

Гал усыг бүү бас гэдэг дээ. Жижигхэн мэт харагдах усанд живээд зоогдчихдог л юм билээ. Татлага л аминд орно шүү, базаагаарай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.