АЗ ЖАРГАЛТАЙ АЯЛАЛД ХӨРГҮҮР ХЭРЭГТЭЙ ЮУ?

Автомашинтай аялалд мах хүнсээ муутгалгүй авч явах гэдэг толгойны том өвчин. Бас аагим халуунд сэнгэнэсэн хүйтэн ус,ундаа,пиво уухыг хүсэхгүй байна уу? Өвөл ч зун ч хүүхдүүдийн хоол ундыг хөлдөөж, муутгахгүй авч явах нь бас л таны үүрэг.

Тэгвэл энэ бүхнийг шийдэх 3 арга байна.

  1. Хөлдөөгч
  2. Хөргүүр
  3. Халуун хүйтэн баригч

Хөлдөөгч - Дэлхийд маргаангүй тэргүүлэгч DOMETIC (since 1919)

Нэрнээсээ л ойлгомжтой, гэрийн хөргөгчөөр бол махаа хөлдөөдөг хэсэг гэсэн үг.

Ажиллах зарчим: Гэрийн хөлдөөгчтэй адил зарчмаар хөргөлтийн фреоныг гуурсаар гүйлгэж дотор хэсгийг хурдан хөргөнө. Аяллын зориулалттай учир гол амин сүнс болох мотор нь доргио чичиргээнд тэсвэртэй.  

Дотор хэм: +10C-аас -22C хүртэл

Анхаарах зүйл: Моторын хөргөлтийн сэнсний салхивчийг таглах байх, их тоос шороо бохирдол орохоос сэргийлэх. Аккумуляторыг нам суулгахгүй байх горимтой байдаг учир аккумуляторын цэнэг багасах үед автоматаар унтарна.

Хөргүүр - Аяллын анд Mobicool (Dometic group)

Гэрийн хөргөгчөөр бол өндөг, хиам, ногоо хадгалдаг хэсэг гээд ойлгочход болно оо.

Ажиллах зарчим: Сэнсэн хөргүүрийн зарчмаар ажиллана. AC/DC - 12/24/230 V

Дотор хэм: Гадна хэмээс 18С-аар бага болтол хөргөнө. Хөргөх доод хэм +5. Нэмэлт мөс хийж ашиглавал хүйтнээ илүү удаан хадгална.

Анхаарах зүйл: Моторын хөргөлтийн сэнсний салхивчийг таглах байх, их тоос шороо бохирдол орохоос сэргийлэх.

Халуун хүйтэн баригч - Аялалд заавал байх Сэрүүн богц

Гэрийн хэрэглээгээр бол халуун сав, вакуумжсан уут гэсэн үг.

Ажиллах зарчим: Дулаан тусгаарлагч материалаар хийгдсэн хүнсний зориулалттай богц

Дотор хэм: Гаднаас ч дотроос ч дулаан,хүйтнийг удаан дамжуулдаг учир өвөл хөлдөөхгүй, зун сэрүүхэн зүйл зөөхөд нэн тохиромжтой. Зуны нөхцөлд нэмэлт мөс хийж ашиглавал илүү удаан хэмээ барина.  

Анхаарах зүйл: Дотор агаарыг аль болох сайн шахах зорилгоор дүүртэл хийж, бага онгойлгох

СЭРҮҮН БОГЦ хэрэглэх заавар:

  1. Хүнс махаа хүйтэн хөлдүүгээр нь хийвэл илүү удаан хэмээ барина.

  2. Хоосон зай бага үлдээн агааргүй дүүргэвэл сайн.

  3. Аль болох цөөхөн л онгойлгоорой.  

  4. Нарны тусгалаас хол, сэрүүн нөхцөлд байлгах

  5. Хөлдүүгээр юм уу хүйтнээр авч явах хэрэгцээнээсээ хамааран 4-12 ш мөстэй хамт хэрэглэж болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.