ТАТЛАГА ЗӨВ АШИГЛАХ 10 ЗӨВЛӨМЖ

  1. Tow ball буюу порховыг ашиглаж ОГТ болохгүй. Ийм төрлийн порхов нь чирэх явцад үсрэх харвах аюултай байдаг.
  1. Автомашиныг чирэх зориулалтын цэгээс нь татаарай. Зарим автомашин чирэх хоёр цэгтэй байдаг. Энэ тохиолдолд хоёуланг нь ашиглах нь аюул багатай бөгөөд хүчний үйлчлэлийг нэмж өгнө.
  1. Холбогч гогцоог shackle-г тултал нь чангалж татаж болохгүй. Дараа нь тайлагдахгүй болох тул резьба тултал эргүүлээд 0.5-1 резьба буцаагаарай.
  2. Чирэх машиныг татлага хүрэх зайд эгц урд нь байрлуулна. Хэрэв татлага хүрэхгүй бол нэмэлт татлагыг хооронд зөв аргаар холбох хэрэгтэй холбогч гогцоо ашиглаж огт болохгүй. Энэ нь харвах аюултай байдаг.
  1. Холбогч гогцоо SHACKLE-г хөндлөнгөөр нь хийж татаж болохгүй.
  2. Татлага чирэгчээ татахаасаа өмнө эрчлээ, орооцолдоог нь гаргаж хэрэглэнэ.
  3. Угзрагч татлагаар тасралтгүй 3-4 удаа хэрэглэсний дараа амрааж байгаарай. Учир нь угзрагч татлага нь 20% хүртэл сунадаг тул буцаж агшиж хэвийн болтол нь амраах шаардлагатай байдаг. Үгүй бол тасрах эрсдэлтэй.
  4. Нойтон, норсон татлаганы сунах болон ачаалал даах чадвар нь буурдаг тул ашиглахдаа анхаар.
  5. Жолооч нараас бусад хүмүүсийг татлаганы уртаас 1.5 дахин хол зайд байлгаарай.
  6. Татлага хэрэгслээ хэрэглэж дууссан бол заавал цэвэрлэж, хатааж, хурааж хадгал. Үгүй бол чанар хэрэглээ нь муудах болно.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.