ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

Бараг хүн бүр л ямар нэг тохиолдлоор төмөр зам хөндлөн гарах хэрэгтэй болдог. Энэ нь танд энгийн байдаг л зүйл шиг санагдаж болох ч ямар ч үед аюулгүй байдлаа хангах суурь мэдлэгтэй байх нь чухал билээ. Учир нь анхааралгүй байснаас алдах төлөөс нь таны

1. Ажиглах

Хэрвээ та анзаарсан бол төмөр замын эргэн тойронд анхааруулах тэмдэгтүүд байрласан байдаг. Мөн зам дээр гэрлэн дохиотой төстэй боловч арай өөр дохиолол бий. Тэдгээр нь танд хурдаа сааруулах хэрэгтэйг сануулж байгаа юм. Хэдий тэдгээр тэмдэг байхгүй байсан ч хурдаа аажмаар сааруулаарай.

Заримдаа хурдны хязгаар заасан тэмдгүүд байдаг. Гэсэн ч ямар ч тохиолдолд урдах замаа сайн харж дээд тал нь 20км/ц-ын хурдтай яваарай гэж зөвлөе.

2. Галт тэрэг ойртож байгаа эсэхийг шалга

Галт тэргийг ойртож байгаа үгүйг мэдэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, хаалт доошилсон эсэх, мэдээж энэ тохиолдолд галт тэрэг танд харагдаж эсвэл сонсогдох болно. Хэрэв галт тэрэг харагдахуйц биш боловч ирж байвал улаан гэрэлнүүд анивчиж эхэлнэ.

Галт тэрэгний дуут дохио ч ажиллаж болно. Энэ тохиолдолд галт тэрэг харагдахгүй ч сонсогдож болно. Ирж болох хоёр чиглэлийг шалгах хэрэгтэй. Галт тэрэг ирж байгаа эсэхийг бүрэн мэдээгүй л бол аажуу хурдаар яв.

Мөн галт тэрэг ирээгүй байсан ч замын голд бүү зогс. Цонхоо доошлуулж галт тэрэгний дуу гарч байгаа эсэхийг шалгаж байгаарай, хэрэв ямар нэг дуу сонсогдвол түр зогсон дуут дохио болон хөдөлгүүрийн чимээг нь чагна.

3. Галт тэрэг ирж байгааг мэдсэн л бол машинаа зогсоо

Галт тэрэг ирж байгаа л бол хаалт буусан буугаагүй та зогсох хэрэгтэй. Тухайн улсын хууль, дүрмэнд төмөр замаас хэр хол зогсох ёстойг заасан байдаг ба дунджаар 5 аас багагүй метр байдаг.

Зогсох тэмдэг байвал та галт тэрэг байхгүй байсан ч зогсож, хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх шаардлагатай

4. Галт тэрэг өнгөрөхийг хүлээ

Галт тэрэг явж байгаа гэхдээ хаалт нь буугаагүй эсвэл ямар нэгэн хаалт байхгүй тохиолдолд та явж өнгөртөл нь хүлээх ёстой.

5. Явж дууссан эсэхийг баттай болго

Нэг галт тэрэг яваад л дууссан ч ойролцоо нэг нь ирж байж болзошгүй юм. Гэрлэн дохио анивчиж дуустал, хаалт дээш өргөгдтөл хүлээ. Мөн төмөр зам дээгүүр гарч байхдаа араагаа бүү солиорой.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.