БНСУ: ГАЛЫН МАШИНД СААД БОЛВОЛ 2 САЯАР ТОРГУУЛАХ НЬ ЭЭ

Хүмүүсийн энх тунх амьдрахад нь зориулагдсан хуулийн өөрчлөлт энэ 7 хоног Солонгос улсад хийгдлээ. Үүнээс бидэнд хамаатай чухал зүйл нь гал сөнөөгч машины эрхийн асуудал аж.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцогч нь ажил үүргээ гүйцэтгэж яваа галын машинд зам тавьж өгөөгүй бол 1 сая воноор торгуулах гэнэ.

Мөн замд нь саад болж машинаа буруу байршуулсан бол ачих, чирэх, саад болсон зүйлсийг эвдэх, хагалах эрхийг нь галын машинд өгсөн гэнэ. Тэгэхээр мөнгөө хэмнэе гэж бодож байвал машинаа зөв байршуулаад, яаралтай тусламжийн машинд зам тавьж өгөх хэрэгтэй болох нь.